Тод мэдээ
Туул голын усны түвшин Лүн сум орчмоор 50 см нэмэгдэх хандлагатай байна

Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.
Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/, Балж, Хурх зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-30 см давсан хэвээр байна.
Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Туул гол Лүн сум, Хэрлэн гол Өндөрхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ