Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэхээр болсон
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024-06-11/ Дорнод аймагт ажиллав. Энэ үеэр тус аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг зургаан аймагт барьж буйгаас Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн төвүүдийг өнгөрсөн намар ашиглалтад оруулсан.
Өнөөдөр нээлтээ хийж буй Дорнод аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв тав дахь нь юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, нийгмийн эерэг хандлага бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал” гэв.
Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцооны өөрчлөлт хийснээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар намуудын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж, Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх боломж бүрдээд буйг тодотголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард орон нутагт ажиллахдаа Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудыг ч уриалж байсан юм. Тэрбээр энэ амлалтдаа хүрч МАН-ын жагсаалтад нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгож “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулууныг оруулаад буй.

Монгол Улсын хэмжээнд 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 67 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Зүүн бүсэд 11050, Дорнод аймагт 4400 гаруй нь аж төрдөг аж. Энэхүү төв ашиглалтад орсноор Дорнод аймаг төдийгүй, зүүн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд орон нутагт шинээр 30 ажлын байр бий болжээ. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулах юм.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2019/06/04
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2026/06/03
АНУ-д ажлын байрны зар нэмэгдсэн ч ажилд авах идэвх сулрав
-
Чөлөөт бүс2022/06/21
Аавууд аа! Ирээдүйн аваргыг төрүүлэх үү? Эсвэл гэмтнүүдийн тоог нэмэх үү?
-
Дэлхий нийтээр..2023/04/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
