Тод мэдээ
“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024” энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ

Дэлхийн даяар “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” -ийг жил бүрийн зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ хамтран Монгол Улсад “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024” үзэсгэлэн, худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэ сарын 12-16-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгчид 10 мянга орчим бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Өнөөдөр2020/10/20
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2021/09/07
“Монпэн” санаачилгын хүрээнд ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа...
-
Тод мэдээ2023/01/11
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны ...
-
Тод мэдээ2021/06/11
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлнэ