Тод мэдээ
2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгоно

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна. Мөн ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тиймээс ажил хийе гэдэг сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна. Тендерт одоо ажиллаж байгаа компаниуд оролцох боломжтой” гэлээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Өнөөдөр2020/07/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Өнөөдөр2021/07/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Өнөөдөр2019/11/12
Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгууль өгдөг болсон тул нэг хүн о...
-
Тод мэдээ2025/01/03
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай та...