Дэлхий нийтээр..
“Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор”’-ын шавыг тавилаа
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Бартош Сергей Иванович, Аж үйлдвэрийн сайд Рогожник Александр Николаевич болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай уулзалт хийж, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах 5 санамж бичгийг үзэглэлээ.
Нийт 1200 үнээ бүхий "Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор" 2 аж ахуй байгуулах бүтээн байгуулалтын шав тавих болон орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр бий болгох судалгааны ажлаар Бүгд Найрамдах Беларусь Улстай хөдөө аж ахуйн салбарын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна.
Тус 2 аж ахуйг Сэлэнгэ аймагт байгуулах бөгөөд сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үхрийн чанар, нэгжээс авах ашиг шим, үхрийн үүлдэрлэг байдлыг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү импортыг бууруулах цаашид экспортыг дэмжих зорилготой.
Мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын хамтарсан трактор угсрах “Минскийн тракторын үйлдвэр” нээлттэй хувьцаат компанийг Монгол Улсад байгуулах, Малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуй салбарт боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, шинэ үр тариа, сорт ханган нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2023/01/26
Вьетнам улсад аяллын шугамаар зорчиж буй иргэдийн анхааралд!
-
Үйл явдал2026/04/29
Суданд өлсгөлөнгийн улмаас олон мянган өрх дүрвэхэд хүрч байна
-
Үйл явдал2023/11/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2025/08/21
"Байр түрээслүүлнэ” гэж иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна
