Тод мэдээ
Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсжээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хаалттай хуралдлаа. Хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) эмийн үнэд хэрхэн нөлөөлж буй талаарх Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсов.
Хянан шалгах түр хороо эмийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлахын зэрэгцээ иргэд, олон нийтээс үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээлэл авч байна. Түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2023/05/19
Канберра хотод “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулав
-
Тод мэдээ2024/09/27
Сэлбэ дэд төвийн барилга угсралтын тендерийн үнэлгээний хороо хуралдлаа
-
Тод мэдээ2024/02/22
Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос Улс хариуцсан захирлыг хүлээн авч уу...
-
Өнөөдөр2020/04/15
Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа