Дэлхий нийтээр..
“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 07 дугаар сарын 20-ны өдрийн А/118 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн нэг бүр нь 225 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 36,977,618 ширхэг үнэт цаасыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 551 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаас гаргах үйл явцад үндсэн андеррайтераар “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажилласан бөгөөд арилжааны системд 8,348,081,625 төгрөгийн үнийн дүн бүхий 37,102,585 ширхэг хувьцааг худалдан авахаар нийт 1,155 хөрөнгө оруулагчийн 1,193 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2023/04/12
ГССҮТ-д эмчлүүлэгсдэд зориулсан “Дэмжих бүлгийн уулзалт” энэ сарын 1...
-
Үйл явдал2023/07/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
-
Дэлхий нийтээр..2026/01/23
Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь
-
Хэн юу хэлэв...2022/03/23
Б.Бямбадорж: Томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрх, дүүргийн эмнэлгүүд у...
