Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлштэй холбогдох асуулгын хариуг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, үг хэлснээр эхлэв.

Тэрбээр парламентын ардчиллыг төлөвшүүлж хөгжүүлэхэд хамгийн үнэ цэнтэй асуудал бол иргэдийн дуу хоолой, хүсэл тэмүүллийг сонсдог, оролцоог хангадаг байх явдал юм. Иргэдийнхээ үндсэн эрхийг хүндэтгэж, судалгаа тооцоолол, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх ёстой. Нийтийн өргөдлийн D-petition цахим системд 100 мянгаас дээш санал авсан гурван өргөдлийг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн тул нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Иргэдийн амьдрал ахуйд ойр бодлого, шийдвэр гаргах шаардлагатай гэсэн юм. Мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-нд “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсныг онцлоод олон улсын шинжээчидтэй хамтран үнэлгээ хийх боломж олгосон ОУПХ, Монгол Улсын парламентын нэн шинэ түүхийн анхдагч хуудсыг бичиж буй УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, холбогдох байгууллагад баяр хүргэе. Энэ бол манай парламентын түүхэн чухал үйл явдал хэмээн тэмдэглэв.

УИХ-ын даргыг үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо. Улаанбаатар хотын утаа, сайжруулсан шахмал түлшний талаар долоон бүлэг асуултын хариуг Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Сайд Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлохын тулд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцорыг хэмждэг. Нүүрстөрөгчийн дутуу ислийг автомат багажаар тодорхойлж байгаа. 2022-2023 оны хүйтний улиралд PM 2,5 тоосонцрын агууламж 65 микрограмм мкуб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм мкуб байгаа нь Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм. Утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжуулсэн арга хэмжээ, тэдгээрт зарцуулагдсан төсөв, хөрөнгө оруулалт, татаас болон эх үүсвэрийн талаарх асуулгын хариуд: Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41964 гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлснээр цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж сүлжээний горим ажиллагаа оновчтой болж айл өрхийн цахилгаан хангамж сайжран шугам сүлжээний алдагдал буурч айл өрхүүд 4квт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд нийслэлийн таван дүүргийн 35 хороонд гэр хорооллын 41,964  айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломж дамжyулах, түгээх сүлжээний шинэчлэлтийг хоёр үе шаттай  хэрэгжүүлсэн. 2017-2020 онд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд 43,6 тэрбум төгрөг зарцуулсан.  Уг ажлын хүрээнд 110 кВ-ын нэг ком дэд станц, 35 кВ-ын нэг ком дэд станц, 10 кВ-ын гурван ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 246 ком дэд станцыг шинээр барих, 152 ком дэд станцын хучин чадлыг нэмэгдyyлэх, 25 фидерийн ачаалал хөнгөлөх, i3 шугамын утасны дамжyулах чадварыг нэмэгдүүлэх, 20,602 өрхийн цахилгааны оруулгын утас солих, хэрэглэгчийн нэгдсэн тоолуурын хайрцгийг шинэчлэх зэргийг хийсэн. Үр дүнд нь цахилгааны аюулгүй байдал сайжирч, буурч, гэр хорооллын 41964 айл ерхийн цахилгаан хангамж сайжран, 0.4кВ-ын шугамын урт, алдагдал бyyрч чанартай цахилгаан эрчим хучээр хэрэглэгчийг ханган, 4.0 кВт чадалтай цахилгаан халааryураар халаах техникийн боломж бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох талаар; Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.9.1-д заасны даryу 2017-2020 оны тyвшинд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон.  Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар "Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай" тогтоолоор аймгийн тев болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд хоёр тариф тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг 50%-аар хөнгөлж байгаа. Хэрэглэгчдээс ирүүлж буй санал гомдлыг хүлээн авах зорилгоор Хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байгаан. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 100 өрхөөс зуухны нөхцөл байдлын судалгаа авахад 127 108 өрх нь чанарын стандарт шаардлага хангахгүй, битүүмж алдагдсан зуухтай байгаа нь иргэд угаарын хийн хордлогод өртөх гол шалтгаан болж байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд улсын болон орон нутгийн төсвөөс “Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон БОАЖЯ-наас нийт 823,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586,7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд тус тус зарцуулсан. Нийслэлийн төсвөөс сайжруулсан шахмал түлшний тээвэр, борлуулалтын урамшуулал, түлшний хадгалалтын зардал болон хяналт шалгалтын зардалд 2019 онд 14 тэрбум, 2020 онд 15,4 тэрбум, 2021 онд 26,9 тэрбум, 2022 онд 28,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн бүрэн автоматжуулсан бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түлшний чанарыг сайжруулах замаар үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж, хоёр шугамын хүчин чадлыг 50 тонн цагт хүргэснээр нэг тонн шахмал түлшний өртөг 36 100 төгрөгөөр буурч, үйлдвэрлэлийн зардал 8,6 хувиар буурна. Цаашид шахмал түлшний түүхий эдийг солих, хагас коксожсон түүхий эдэд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах дараагийн арга хэмжээ болно.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 132 мянган тонн хагас коксожсон нүүрс импортолж, 2023-2024 оны арванхоёрдугаар сараас нэгдүгээр сард нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байсан боловч нээлттэй сонгон шалгаруулалт удааширснаар цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Мөн 31,9 тэрбум төгрөгөөр 24,5 мянган тонн хагас кокс болон асаагч худалдан авч Улаанбаатар хотын Хан-Уул, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд нийлүүлэхээр төлөвлөн худалдан авах нээлттэй тендер зарласан ч НЗД-ын хөтөлбөрийн хүрээнд гаргах үнэт цаасыг олон нийтэд санал болгох хугацаа тодорхойгүй болсноор 2023-2024 оны халаалтын улиралд хагас кокосжсон шахмал түлш хэрэглэх боломжгүй болоод байна. Лабораторийн шинжилгээний дүнгээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээ мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад  хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72,6%, хүхэрлэг хийн хэмжээ 85,5%, угаарын хийн хэмжээ 10,8%, азотын исэл 23,5%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яамны төлөөллөөс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн яамны Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Тавантолгой түлш” ХХК, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд ирж оролцон гишүүдийн асуултад хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Батэрдэнэ, Н.Алтанхуяг, Г.Ганболд нар асуулгатай холбогдуулан асуулт асуулаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, утааг ялсан уу, арилсан уу гэдэгт хариулт авах гэж асуулга тавьсан, ерөнхий мэдээлэл өглөө. Туршилт хийж болох юм уу, бодлогын шийдлүүд хаана байна вэ? Түлшинд зарцуулахаар төсөвлөсөн их наяд шахам төгрөгийг ипотекийн зээл болгосон бол утааны асуудлыг шийдэж болох байлаа. 2019 оноос хойш хэчнээн хүн угаартаж хордчихов хэмээн асуусан.

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, утааг яллаа гэж яриагүй ээ. Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад 60-70 хувь бууруулсан. Улс төржүүлмээргүй байна. Дэлхийн улс орнуудын жишгийг дагаж гаргасан шийдвэрүүд байгаа гэсэн үг. Хамгийн богино хугацаанд түлшээ сайжруулах, дунд болон урт хугацаанд бүх айлыг орон сууцжуулах, чадвал бүгдийг нь хийн түлшинд шилжүүлэх байдлаар л утааг бүрэн ялах байх. Ийм л шийдэл, замыг бүх улс орон туулж өнгөрсөн юм байна. Монгол Улсын хувьд яг энэ замаар явчихвал яасан юм бэ гэсэн бодол, саналтай байна гэв. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийг угаартсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэхэд, нас барсан хүн 57 байгаа. Нас барсан шалтгааныг судалж үзэхэд нүүрсний чанартай хамааралгүй, ахуйн хэрэглээнээс үүдэлтэй гэсэн дүн гарсан гэсэн хариултыг холбогдох газрын мэргэжилтэн өгөв.

“Таван Толгой түлш” ХК-ийн захирал Ц.Даваацэрэн айл өрхийн тоо 2019 онд 159 346 өрх байсан бол энэ жил 200 мянган айл өрхөд 540 мянган тонн түлш борлуулж байгааг мэдээллээ. 

Түүнчлэн агаарын бохирдуулагч бодис дөрвөн үзүүлэлтээр 58 хувиар буурсан, хүхэр хоёр дахин нэмэгдсэн, азот хэвийн хэмжээнд очсон гэж Ажлын хэсгээс хариулав. Угаарын хийнд хүмүүс өртөж байгаа шалтгаан нь нүүрсний чанартай хамааралгүй, хэрэглээтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарсан гэв. 

Б.Чойжилсүрэн сайд, яг үнэндээ 2019 оноос өмнө угаартсан хүмүүсийг ингэж нарийн тооцоолж, олон нийтийн анхааралд өртөж байгаагүй юм билээ. Сүүлийн жилүүдэд угаартсан тохиолдол буурч байгаа гэсэн мэдээлэл өгдөг. Түлшний төсвийг ипотекийн зээлд зарцуулбал Цогтгэрэл гишүүний хэлсэн шиг хэдэн зуун мянган айлыг орон сууцны зээлэнд хамруулж амжихгүй, манай төсөвт тийм боломж байхгүй. Тэгэхээр гэр хорооллын 220 мянган айл маань 214 мянга л болох байсан гэсэн үг. Энэ өвөл мидлингээр үйлдвэрлэсэн шахмал түлш түлнэ. Утаа буурна гэж урьдчилж хэлэх бололцоогүй хэмээн хариуллаа.  

Мөн хуралдаанаар хууль, тогтоолуудыг эцэслэн баталж, эцсийн эцсийн найруулгыг сонссоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал4 цаг 52 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал4 цаг 55 минут

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал5 цагын өмнө

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал5 цаг 4 минут

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Үйл явдал2026/09/30

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Үйл явдал2026/09/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичит...

Үйл явдал2026/09/28

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төсли...

Үйл явдал2026/09/28

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Үйл явдал2026/09/28

Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг г...

Үйл явдал2026/09/28

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Үйл явдал2026/09/28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Үйл явдал2026/09/28

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Үйл явдал2026/09/25

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал2026/09/25

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/09/24

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн ...

Санал болгох