Дэлхий нийтээр..
ДЭМБ хүүхдүүдийн дундах уушгины хатгалгаа өвчний мэдээллийг БНХАУ-аас хүсэж ханджээ
Онцгой байдлын ерөнхий газраас бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага болон оролцогч талууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ашиглахад зориулж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээс түүвэрлэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг” гарын авлагыг эмхэтгэн боловсрууллаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичигт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үе шат тус бүрд хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд оролцогч талуудын гүйцэтгэх чиг үүрэг, баримтлах эрх зүйн зохицуулалтын талаарх ойлголт, мэдээллийг цогц байдлаар тусгах зарчмыг баримталсан.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичгийг ашиглах албан тушаалтан, хувь хүн хэвлэж олшруулах, түүнчлэн холбогдох эрх зүйн зохицуулалтын жагсаалтад холбоосыг байршуулсанаар уг хууль тогтоомж, дүрэм журам, стандартын эх хувьтай танилцаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм.
Цаашид энэхүү гарын авлагын бүтэц, агуулгыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, оролцогч талуудын чиг үүрэг, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орох үед болон илүү сайжруулах зорилгоор шинэчлэн боловсруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2022/09/08
“Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ
-
Дэлхий нийтээр..2026/02/13
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалх...
-
Дэлхий нийтээр..2022/08/15
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв
-
Дэлхий нийтээр..2023/10/06
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 5 байгууллагын хамтарсан баривчилгааны 3 дахь шат эхэ...
