Дэлхий нийтээр..
“Web awards 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадамд оролцохыг урьж байна
Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “Web awards-2023” тэргүүн наадам 12 дугаар сарын нэгэнд болно. Тэргүүн наадмыг Монголын Сайтын Холбоо, Цахим хөгжил, Харилцаа Холбооны яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулж байна.
Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан, уран бүтээлч та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
“WEB AWARDS 2023” ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ТЭРГҮҮН НААДАМ
УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:
- “Вэб авардс 2023” наадмын онцлох сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох редакци
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох бүтээл
- “Вэб авардс 2023” наадмын онцлох дебют сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох орон нутгийн сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох төрөлжсөн мэдээллийн сайт
- “Вэб авардс 2023” наадмын онцлох вэб сайт хөгжүүлэгч
- “Вэб авардс 2023” наадмын онцлох апп хөгжүүлэгч
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох сэтгүүлч
- “Вэб авардс 2023” наадмын онцлох гадаад мэдээний сэтгүүлч
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зураглаач
- “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зурагчин
- “Вэб авардс 2023” наадмын онцлох менежер
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нэр дэвшиж буй сайт, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь өмнөх “Вэб авардс 2021” наадмаас хойших хугацааных байна.
- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэл, албан бичгийг хавсарган ирүүлнэ.
- Нэр дэвшсэн сайт болон байгууллагын гэрчилгээний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
- Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
- Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
- МОСАХ-ны Удирдах зөвлөлийн санал 30 хувь
НЭР ДЭВШИХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Монголын Залуучуудын Холбооны байр, 3 давхарт 312 тоот
Холбоо барих утас: 88113780, 88004147
И-мэйл хаяг: info@msh.mn
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2023 оны 11 дүгээр сарын 15-наас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Онцлох сайтуудыг 2023 оны 12 дугаар сарын 1-ний 17 цагт зохион байгуулагдах “ВЭБ АВАРДС 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмаар зарлана.
Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 91937777, 88113780 утсаар авна уу.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/02/18
Сөүлээс тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд!
-
Дэлхий нийтээр..2024/11/04
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна
-
Тод зураг2020/07/21
Олон улсын гэрэл зургийн уралдаанд “Миний Үнэнч Найз” зураг шалгарчэ...
-
Дэлхий нийтээр..2025/09/25
АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах ту...
