Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

2023 оны есдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи  нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17-ё байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.


2023 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Өнөөдөр

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Гуравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 68 хувь нь цастай энэ нь өмнөх арав хоногоос 4 хувиар буурсан ба дундаж зузаан нь 16см, цасан дахь усны нөөц 32.41 шоо.км байна. Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Хяргас нуур, Үенч, Бодонч, Булган, Идэр, Байдраг, Хануй, Орхон, Туул, Хэрлэн, Улз, Халх, голуудын сав газруудын  75-95 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 1.65 шоо.км бол Завхан гол, Шишхэд, Дэлгэрмөрөн, Чулуут, Орог нуур, Туй гол, Таац, Хараа зэрэг голуудын савын 55-75 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.96 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

                                                             ГУСХ

1 дүгээр хүснэгт.  Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2024 оны гуравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2024 оны гуравдугаар сарын 06-наас 2024 оны гуравдугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

06-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 25. Ангараг гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр.

Өдрийн наран 7 цаг 25 минутад мандаж, 18 цаг 42 минутад жаргана. Ичигсэд хөдлөх улирал 10 цаг 17 минутад эхэлнэ. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллаг дуудуулах, насан бүтээл хийгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ15 цаг 56 минут

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум энэ сарын 14-нд бол...

Тод мэдээ16 цагын өмнө

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Тод мэдээ16 цаг 2 минут

2024 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар, ши...

Тод мэдээ16 цаг 7 минут

Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудтай байна...

Тод мэдээ16 цаг 11 минут

Монголбанк хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авлаа

Өнөөдөр16 цаг 15 минут

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Тод индэр16 цаг 17 минут

Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой

Тод мэдээ16 цаг 22 минут

АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал э...

Өнөөдөр16 цаг 27 минут

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдөр16 цаг 36 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсни...

Тод мэдээ2024/03/04

"MERIT" төслийг үргэлжлүүлэх боломжийн талаар хэлэлцэв

Тод мэдээ2024/03/04

Харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна

Тод индэр2024/03/04

Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуу...

Тод мэдээ2024/03/04

Энэ жил 361 км авто зам, 1205 у/метр гүүрийг бүрэн засварлана

Тод мэдээ2024/03/04

ЭХЭМҮТ: Нярайн эндэгдлээс сэргийлэх ээлжит цахим хурал боллоо

Тод мэдээ2024/03/04

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорилоо

Өнөөдөр2024/03/04

Спорт, олимпизмын чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана

Өнөөдөр2024/03/04

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

Өнөөдөр2024/03/04

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/03/01

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлала...

Тод мэдээ2024/03/01

Монголд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөл...

Тод мэдээ2024/03/01

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт...

Тод мэдээ2024/03/01

Сайд Х.Болорчулуун Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа...

Өнөөдөр2024/03/01

Оюутан цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр2024/03/01

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Тод мэдээ2024/03/01

Техас мужийн Панхандле хотод ойн түймэр дэгджээ

Өнөөдөр2024/03/01

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2024/02/29

Mobile world Congress-т оролцож буй хувийн хэвшлийнхэн гаднын компан...

Тод мэдээ2024/02/29

Хууль зүй дотоод хэргийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танил...

Санал болгох