Дэлхий нийтээр..
Сая долларын орлоготой Ssunbiki SUNSEA брэндийн нүүр царай болжээ
Өмнөд Солонгосын загвар өмсөгч, олон нийтийн сүлжээний нөлөөлөгч , Instagram од Ssunbiki манай улсад найзуудынхаа хамт аялж Монгол орны зэрлэг онгон байгалиар цахим хуудсаа чимсэн.

Тэрбээр Өмнөд Солонгос улсын plus size моделиудын дотроос хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байна. Монгол бүсгүйчүүдээс дээрдэх юм алга гэж цахим сүлжээнд цагаахан атаархал дагуулсан Ssunbiki жижиг биетэй, хөх, бөгс жижигтэй Солонгос бүсгүйчүүдтэй харьцуулахын аргагүй төгс бие галбирынхаа ачаар жилд сая доллар орлого олдог байна.

Түүнийг Монгол ирсэн сургаар ААН байгууллагууд хамтран ажиллах санал тавьж, салбарын сайд хүртэл хөл алдан хүлээн авсан билээ. Харин сая долларын орлоготой Ssunbiki болон түүний найзууд Грийн Групп-ын SUNSEA брэндтэй хамтран ажиллаж, постер зураг, сурталчилгаанд нь тоглоод амжсан байна.

Ssunbiki энэ талаараа: Монгол улсад Солонгос хоол сав баглаа боодол, амт, үзэмжийн хувьд маш сайн чанартайгаар үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байгаа нь сайхан санагдсан. Мөн амт нь бидний эх орондоо иддэг дуртай хоолнуудаас ялгарах зүйлгүй байгаа нь сэтгэл хөдөлгөж байлаа. Тиймээс хамтран ажиллах саналыг хүлээн авсан хэмээжээ

Өндөр өрсөлдөөнтэй Өмнөд Солонгосын загварын ертөнцөд шинэ стандарт тогтоож чадсан SsunBiki Монгол улсад дахин ирнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлснээс гадна SUNSEA брэндтэй цаашид хамтран ажиллах болно гэжээ.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 11-р тойрог /Өмнөговь аймаг/
-
Дэлхий нийтээр..2024/07/22
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
-
Тод зураг2020/02/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Хэн юу хэлэв...2021/10/15
Угаарын хийн хордлогын эрсдлээс урьдчилсан сэргийлье
