Тод мэдээ
ӨНӨӨДӨР: Дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн. Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 12-ноос эхлэн дараах байршлуудад дулааны шугамын засвар хийгдэнэ.
- Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
- Түндэмүн саун
- Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим
- Хуучин тээврийн товчоо
- 5 дугаар хороолол
- Хотын төв 40, 50 мянгат
- Баруун дөрвөн зам орчим
- Хонхорын 7 дугаар байр орчмын хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх юм байна.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2022/07/28
Дэлхийн банкны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочиллоо
-
Тод мэдээ2020/03/05
15 сумын соёлын төвийн автомашиныг шинэчлэв
-
Тод мэдээ2024/01/09
Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэ...
-
Тод мэдээ2024/09/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа...