Тод мэдээ
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах, Япон, Солонгос, Канад, Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-аас 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан 3454 дугаартай тогтоол гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар урт хугацааны судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод зураг2020/01/31
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Тод мэдээ2023/11/17
Шинэ Зеланд Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
-
Тод зураг2020/05/01
Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэдийн визийн байх хугацааг 05 сарын 31...
-
Өнөөдөр2019/08/14
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна