Тод мэдээ
Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг салбар бүртэй уялдуулна

Улаанбаатар хотод хэрэгжиж буй хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн үйл ажиллагааг салбар бүрд уялдуулж, мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй солилцох зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй холбогдох албаныхан Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-ийн хамт олонтой мэдээлэл солилцлоо.
Тодруулбал,
- Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий инновацад чиглэсэн арга хэмжээ, залуусын эхлүүлж буй бизнесийг дэмжих чиглэлээр хийж буй ажлууд
- Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгох хүрээнд хийж буй ажлууд, дагуул хотын төлөвлөлт, судалгаа
- Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нийслэлийн зүгээс ИНҮТ-тэй соёл, урлагийн чиглэлээр хамтран ажиллах боломж, саналын талаар танилцуулж, мэдээлэл өгөв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн удирдлагуудын зүгээс бодитой шийдвэр гаргах, иргэд, аж ахуйн нэгж, салбар бүрийн ажилтнуудаас санал, шүүмж сонссоны үндсэн дээр бодлогын түвшинд тэднийг дэмжиж ажиллахын тулд энэ төрлийн чөлөөт уулзалтуудыг хийж байна. Зөвхөн шийдвэр, бодлого танилцуулахаасаа илүү хамтын ажиллагааг санал болгох, үйл ажиллагааны талаар санал солилцох нь зүйтэй. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулахад Буянт-Ухаа орчмын төлөвлөлт ихээхэн ач холбогдолтой тул та бүхний санал, санаачилга чухал” хэмээсэн юм.
Уулзалтад оролцогчид дээрх сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, нийслэлийн зүгээс бүх чиглэлд хамтран ажиллахад бүрэн нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/07/07
Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ
-
Тод мэдээ2024/06/04
2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгоно
-
Өнөөдөр2022/11/16
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2024/10/02
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи Улстай хамтран ажи...