Тод мэдээ
УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Р.Буанган-ыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг шинээр томилогдсонтой нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар томилогдоод удаагүй байгаа ноён Элчин сайдад баяр хүргээд Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Ноён Элчин сайд Р.Буанган УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ардчиллын төлөөх амлалт, ардчилсан институци, ялангуяа үг хэлэх эрх чөлөөг хангасан иргэний үндсэн эрх чөлөөг эрхэмлэдэг улс болохыг онцлов.
УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд харилцан сонирхсон асуудал, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн 2020, 2021 онуудад Монгол-Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолд АНУ-ын Конгрессын хоёр танхим дэмжиж, баталсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс гуравдагч хөрш АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.
Элчин сайд Р.Буанган ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/05/28
Монголд анх удаа тохойны үе бүтэн солих мэс засал хийлээ
-
Тод мэдээ2024/12/23
Сүхбаатарын талбайгаас “Скай Ресорт” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ
-
Тод мэдээ2024/11/19
Хүний эрхийн дэд хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцав
-
Өнөөдөр2022/01/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй