Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Огноо:

,

УИХ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын  дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүнээс гадна  улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх зэрэг шаардлагаас үүдэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна гэх зэрэг үндэслэлийг илтгэлдээ онцлов.  Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг  танилцууллаа. Тухайлбал,  Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг хэд хэдэн харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна. 

Түүний дараа тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Батлут нар Үндсэн хуулиар иргэн төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэхдээ шууд сонгох тухай заасан.  Тэгэхээр сонгуулийн холимог тогтолцоо иргэний энэхүү эрхтэй зөрчилдөх эсэх талаар асуув. Хууль санаачлагчдыг төлөөлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын сонгуулийг пропорцианаль, мажоритар тогтолцооны алинаар нь  явуулахад Үндсэн хууль зөрчихгүй гэсэн Цэцийн дүгнэлт гарсан. Сонгогчид хүнээ нэрээр нь сонгох ёстой гэсэн шаардлага тавьдаг. Намын жагсаалтад орсон ч гэсэн  нэр дэвшигч саналын хуудаст давхар бичигдэх учраас сонголт хийж  болно, бас намыг ч  сонгож болно. Мөн намын мөрийн хөтөлбөр болон бусад байдлыг  харж сонголтоо хийнэ гэвэл намд дангаар нь саналаа өгч болохоор хуулийн төсөлд туссан гэж хариуллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын гишүүд  сонгуулийн зардал бууруулахад ямар тодорхой заалтууд туссан бэ, хэвлэл мэдээллийн зардлыг бууруулахад хуульчлан зохицуулан боломж бий юу, УИХ-ын гишүүн С.Чинзориг холимог тогтолцоогоор явуулахад дунджаар 1000 гаруй нэр дэвшигч саналын хуудаст бичигдэхээр байна.Тэгэхээр саналын хуудсыг унших техникийн хүчин чадал бий эсэх, санал хураалт хэдэн өдөр болохоор хуулийн төсөлд туссан талаар асууж байв. СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг барьж ажилласан. Тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл, хэмжээг 30-70 хувиар багасгаж тусгасан. Ингэхээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал нийт дүнгээр 50 хувь буурахаар хуулийн төсөлд туссан гэж СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран хариуллаа.

Мөн тэрбээр,  өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн намууд эвсэхгүйгээр бие дааж, мажоритар болон пропорцианаль хосолсон тогтолцоогоор нэр дэвшүүлэн оролцоход  саналын хуудас ямар хэмжээтэй болох талаар туршиж үзсэн. Санал тоолох төхөөрөмж хамгийн дээд тал нь  22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд боломжтой  гэж ойлгож болно.  Үндсэн санал хураах нэг өдөр, 5 хоногийн өмнөөс урьдчилан санал авч болно. Харин гадаадад буй сонгогчдын саналыг 4 хүртэлх өдөр авахаар төсөлд туссан гэв. Мөн цахим орчны сурталчилгааны  зардлыг хэрхэн хянах, ухуулагчийн тоо хэд байх, тэдний цалин хөлсийг хэрхэн тооцохоор хуулийн төсөлд туссан талаар гишүүд асууж байв. Хуулийн төсөлд, сайн дурын үндсэн дээр ухуулагч ажиллана.Гэхдээ ухуулагчийн зардал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар 200 сонгогч тутам нэг ухуулагч байсан бол нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутам нэг, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч байхаар туссан зэргээр СЕХ-ны Ажлын хэсгээс хариулж байв. Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж. Эрхэмбаатар, цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нийт сурталчилгааны зардлын 10 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт хийж байна. Энэ заалтын хэрэгжилттэй холбоотой нам, эвсэл нэр дэвшигч цахим хуудсаа бүртгүүлж, сурталчилгаагаа байршуулах эрхтэй. Гагцхүү олон нийтэд хүргэх зорилгоор бүүст хийхдээ дотоодын карт ашигладаг. Энэ зардлыг хянах боломжтой гэсэн. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, ухуулагчдын тоог заавал заах хэрэг байгаа эсэх болон гадаадад буй иргэд саналаа хэрхэн өгөх вэ гэж асуусан бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгох гэдэг заалт тодорхой бус байна. Энэхүү заалтыг тодруулж өгөхийг хүслээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, нэгдүгээрт, тойрогт нэр дэвшиж буй хүнээ сонгоно. Хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөр зэргээ хараад намыг сонгож болно. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголтыг хийхээр төсөлд туссан гэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хүн амын тоонд тохируулан  ухуулагчийн тоог зааж өгөх ёстой гэж үзсэн.  Хэрэв ухуулагчийн тоог хуульчлахгүй бол замбараагүй байдал үүсэх магадлалтай гэв. Гадаадад ажиллаж, амьдарч буй сонгогч зөвхөн пропорцианаль тогтолцоогоор нэр дэвшиж буй намыг сонгоно.  Мөн эх орондоо санал өгч буй сонгогч өөрийн харьялагдаж буй тойргоосоо өөр газар явж байгаа тохиолдолд пропорцианаль тогтолцоо буюу  намыг сонгох эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон  иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахыг зорьсон гэж хариуллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг дэмжиж буй, дэмжихгүй байгаа гишүүдийн төлөөлөл үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ц.Сэргэлэн нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн бол  УИХ-ын гишүүн Н. Ганибал, Д.Пүрэвдорж нар дэмжихгүй байр сууринаас үг хэллээ. Дараа нь хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр уг хуулийн төслийнхээ ерөнхий агуулга, ач холбогдлыг тоймлон илэрхийллээ. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүлж, сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулснаас гадна жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүлсэн гэх зэргээр танилцуулав. 

Мөн ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтад нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өгсөн. Түүнээс олон намууд парламентын босго алхах боломжийг хэрхэн бүрдүүлсэн, сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын тогтолцоог сайжруулах талаар хэрхэн хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъаяасүрэн  танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар хуулийн төсөлд тусгасан тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох зохицуулалт хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргоос сонгогдох гишүүдийн тоо намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тооноос өндөр байгаа үндэслэлийн талаар, УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн нийт сонгогчийн 28 хувиас доош хувийн санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах босго, тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлж, суудал авсан байх хуулийн шаардлагын талаар, төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан “Бүх шатны сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахдаа оюутан, сурагчдад тэтгэлэг, тусламж өгөх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, нийгмийн халамж хамгааллийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглох” зохицуулалт нь УИХ-ын улсын төсвийг хэлэлцэн батлах онцгой бүрэн эрхэд халдаж буй эсэх талаар асуулт асууж, хариулт авсан талаар илтгэж, уг хуулийнтөслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал нарын гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авлаа. Түүний дараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65,1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ

Огноо:

,

Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.

Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.

Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.

Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.

Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.

Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.

Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.

Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Пашиняны нам ялсан ч Арменийн гадаад бодлогын чиглэл тодорхойгүй хэвээр байна

Огноо:

,

Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняны тэргүүлдэг эрх баригч “Иргэний гэрээ” нам парламентын сонгуульд ялалт байгуулсан ч санал хураалтын дүн тус улсын цаашдын гадаад бодлогын чиглэлийг шууд нэг мөр дүгнэхэд төвөгтэй болгож байна.

Арменийн Сонгуулийн төв комиссын даваа гарагт мэдээлснээр, Пашиняны “Иргэний гэрээ” нам 49.81 хувийн санал авчээ. Энэ нь түүнийг Оростой ойр байр суурьтай сөрөг хүчний “Хүчирхэг Армени” намаас илт давуу гаргасан ч Оросоос зай барих бодлогоо бүрэн баталгаажуулах, Азербайжантай урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулахад шаардлагатай хүчтэй мандат хангалттай эсэх нь тодорхойгүй байна.

Пашинян урьдчилсан дүн гарсны дараа ялалтаа зарласан ч парламент дахь суудлын эцсийн хуваарилалт хараахан тодорхой болоогүй байна. Жижиг намууд парламентад суудал авахын тулд дөрвөн хувийн босго давах ёстой бөгөөд одоогийн байдлаар Пашиняны нам Үндсэн хуулийн өөрчлөлт хийхэд шаардлагатай гуравны хоёрын олонх авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Энэ удаагийн сонгуулийг Арменийн гадаад бодлогын чиг баримжааг тодорхойлох санал хураалт гэж олон улсын ажиглагчид үзэж байв. Пашинян сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Азербайжантай энх тайван тогтоох, Турктэй харилцаагаа хэвийн болгох, Европын холбоотой харилцаагаа бэхжүүлэх амлалт өгсөн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санал хураалтаас өмнө Пашиняныг дэмжиж буйгаа илэрхийлж, Армени, Азербайжаныг хэлэлцээний ширээнд ойртуулах хүчин чармайлтаа онцолсон байна. Боломжит хэлэлцээрийн нэг хэсэгт Армениар дамжих тээврийн коридорт АНУ онцгой эрхтэй оролцох тухай асуудал багтаж байгаа бөгөөд үүнийг “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн Трампын маршрут” буюу TRIPP гэж нэрлэжээ.

Гэвч Арменийн Баруун руу чиглэсэн бодлого Оросын дургүйцлийг төрүүлж байна. Сонгуулийн өмнөхөн Москва Арменийн зарим бараа бүтээгдэхүүн, тухайлбал шинэ жимс, цэцэг, согтууруулах ундаанд импортын хориг тавьсан. Энэ нь Брюссель, Вашингтонтой харилцаагаа бэхжүүлэх нь тодорхой өртөг дагуулна гэсэн дохио гэж ажиглагчид үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменийн ард түмэнтэй “онцгой харилцаатай” гэдгээ тэмдэглэхийн зэрэгцээ Европын холбоотой ойртох замын талаар анхааруулсан өнгө аястай мэдэгдэл хийжээ. Тэрбээр Украины жишээг дурдан, Европын интеграц руу чиглэсэн алхам бүс нутгийн хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэсэн санаа илэрхийлсэн байна.

Армени сүүлийн жилүүдэд Оросын нөлөөний бүсээс аажмаар холдож эхэлсэн. Энэ үйл явц 2023 онд Азербайжан Уулын Карабахыг эргүүлэн авах цэргийн ажиллагаа явуулсны дараа улам эрчимжсэн юм. Тухайн үед 100 мянга гаруй армени угсаатан нүүлгэн шилжиж, Ереван Оросыг аюулгүй байдлын баталгаа болж чадсангүй гэж үзэн, Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад оролцохоо царцаасан.

Сүүлийн саруудад Пашинян Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлж, тус холбоонд ойртох шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Армени улс Европын холбоо–Арменийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хүлээн авсан нь Кремлийн бухимдлыг нэмэгдүүлжээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Оросын зүгээс Арменийн бүтээгдэхүүнд тавьсан эдийн засгийн хязгаарлалтыг “эдийн засгийн шахалт” гэж тодорхойлж, Европын холбоо Арменийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.

Гэсэн ч Пашинян Оростой харилцаагаа бүрэн таслах бус, тэнцвэртэй бодлого баримтлахыг эрмэлзэж байна. Тэрбээр дөрөвдүгээр сард Москвад айлчилж, Владимир Путинтэй уулзсан бол зургаадугаар сарын 1-нд төрсөн өдрөөрөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Арменийн Европтой илүү ойртох зам амаргүй байх төлөвтэй. Оросын дарамт нь Арменийн сонгогчдыг автоматаар Европ руу түлхэнэ гэж үзэх нь хэтэрхий хялбар дүгнэлт бөгөөд Европын бодит дэмжлэгийн үр дүн одоогоор бүрэн мэдрэгдээгүй байна гэж зарим судлаач онцолжээ.

Пашинян Азербайжантай байгуулах урт хугацааны энхийн хэлэлцээрийн хүрээнд шаардагдаж болзошгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн урагшлуулах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Тэрбээр даваа гарагийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Арменийн иргэд “бүс нутгийн хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааны төлөө саналаа өглөө” гэж мэдэгдээд, Турк болон Азербайжанаас эерэг хариу ирнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Харин Пашиняны Оростой ойр байр суурьтай өрсөлдөгчид сонгуулийн дүнг эсэргүүцэж, санал хураалтын үеэр олон зөрчил гарсан гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчин сонгуулийн дүнд бодитой сорилт үүсгэж чадах эсэх нь Арменийн ойрын өдрүүдийн улс төрийн гол асуулт болж байна.

 
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна

Огноо:

,

Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.

Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.

Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.

Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/06/11

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгу...

Үйл явдал2026/06/11

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног...

Үйл явдал2026/06/11

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/06/10

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Үйл явдал2026/06/10

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажил...

Үйл явдал2026/06/10

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрч...

Үйл явдал2026/06/10

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осо...

Үйл явдал2026/06/10

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө го...

Үйл явдал2026/06/10

Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/06/10

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг ...

Үйл явдал2026/06/10

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шин...

Хэн юу хэлэв...2026/06/10

Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ

Хэн юу хэлэв...2026/06/10

Скүүтер, сурроны осолд хяналт тавих, зам, тээврийн салбарынханд хари...

Дэлхий нийтээр..2026/06/09

Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ

Хэн юу хэлэв...2026/06/09

Онлайн тоглоом хаагдвал хэрэглэгчийн эрх яах вэ

Дэлхий нийтээр..2026/06/09

Пашиняны нам ялсан ч Арменийн гадаад бодлогын чиглэл тодорхойгүй хэв...

Үйл явдал2026/06/09

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Үйл явдал2026/06/09

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгдж...

Үйл явдал2026/06/09

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар сан...

Үйл явдал2026/06/09

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төл...

Үйл явдал2026/06/09

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Үйл явдал2026/06/09

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Хэн юу хэлэв...2026/06/09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа

Үйл явдал2026/06/09

“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт оношлогооны төв Монголд ажиллала...

Хэн юу хэлэв...2026/06/09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тами...

Үйл явдал2026/06/09

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна

Хэн юу хэлэв...2026/06/08

Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв

Үйл явдал2026/06/08

Ховд аймагт 318 мал устгалд оруулжээ

Үйл явдал2026/06/08

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэ...

Үйл явдал2026/06/08

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

Санал болгох