Дэлхий нийтээр..
Солонгос сурагчдад монгол ахуй, соёлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мод тарих, байгалиа хайрлан хамгаалах талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгох зорилгоор БНСУ-ын сурагчдыг Монголд аялуулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Тодруулбал, БНСУ-ын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд экологийн боловсрол олгох аялал зохион байгуулдаг “Миний ногоон” судалгааны төвийн тэргүүн На Ми Э “Хашаандаа мод тарьж эхэлье” хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.

Тэрбээр "БНСУ хүүхэд залуустаа өөр соёл, өөр улсын түүх, ахуйг сурталчлан таниулахад анхаарал хандуулдаг. Энэ хүрээнд Япон, Вьетнам, Камбож зэрэг Азийн орнууд руу танин мэдэхүйн аялал зохион байгуулдаг. Энэ удаад бид солонгос хүүхдүүдийг Улаанбаатар хотод аялуулж, нүүдэлчин ахуй соёлыг таниулах, нөхөрлөл тогтоох хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд долоо хоног бүр 100-400 солонгос хүүхэд ирж, монгол соёл, ахуйтай танилцах боломжтой. Мөн Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчидтай танилцан нөхөрлөж, хамтдаа мод тарих юм. Түүнчлэн гэрийн нөхцөлд хялбархан ургуулж болох хүнсний ногооны үрсэлгээг тэд монгол найзууддаа бэлэглэнэ. Эх дэлхий, байгалиа хайрлах сэдлийг төрүүлэх, хамтдаа мод тарих, өөр орны соёлтой танилцах гэдэг утгаараа энэ хөтөлбөр үр өгөөжтэй, сурах зүйл ихтэй байна гэж найдаж байна" гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Улсынхаа түүх соёлоо таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажилладаг. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлахад суралцаж, монгол, солонгос хүүхдүүд хамт мод тарина гэдэг сайхан санаачилга. Улаанбаатар хотын зүгээс тус арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн" хэмээлээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт аялан ирэх солонгос сурагчдын аюулгүй байдлыг хангахад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг тэрбээр мөн онцолсон юм.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Тод зураг2023/01/23
Мөнгөлөг шагшуурга-2023 /фото/
-
Дэлхий нийтээр..2021/02/16
“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө
-
Дэлхий нийтээр..2022/10/20
Үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдээс дараах зөрчил илэрчээ
-
Дэлхий нийтээр..2026/02/02
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ...
