Тод мэдээ
Энэ хаврын цаг агаарын урьдчилсан төлөв
Агаарын температур:
Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. 3-р сард нутгийн баруун өмнөд хэсэг буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим дулаан, 5-р сард Баян-Өлгийн нутгаар олон жилийн дунджийн орчим, үүнээс бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсан байна.
Хур тунадас:
Гуравдугаар сард Хангайн уулархаг нутаг буюу Завханы нутаг, Баяхонгорын хойд хэсэг, Архангайн баруун хэсэг, Хөвсгөлийн ихэнх нутагт хур тунадас ахиу орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар 3-р сард ордог хэмжээнээс харьцангуй бага хур тунадастай, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим хур тунадас орно.
Тавдугаар сард мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага боловч Алтайн салбар уулс болон Хангайн уулархаг нутаг, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/05/10
ЭМД-ын албан хаагчид нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд ажиллаж байна
-
Тод мэдээ2020/09/02
Монголбанкны худалдан авсан үнэт металл 14.8 тоннд хүрэв
-
Өнөөдөр2020/09/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод индэр2020/08/05
Нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ, Политехник коллежийн удирдлагуудтай уулзал...
Сэтгэгдэл