Тод индэр
Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty
Монголын гоо сайхны салбарт олон жил ажиллан туршлагажсан чадварлаг мэргэжилтнүүд бүхий Tenger Bella Beauty салоныг зорин очиж, тус хамт олны үйл ажиллагааг сурвалжлан, Захирал М.Отгонцэцэгийг “Жаргалан” булангийнхаа зочин хойморт урин оролцууллаа. Гоо заслын технологич мэргэжилтэй тэрээр өөрийн ур чадвараар салбартаа нэлээн танигдсан нэгэн. Tenger Bella Beauty салон нь “Тэнгэр Вилла” хотхон дотор, бие даасан тусдаа хауст байрладаг тул орчны тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан стандарт үйлчилгээ зэргээрээ ижил төст бусад газруудаас ялгарах давуу талтай юм.
Tenger Bella Beauty-гийн гоо заслын технологичид мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ хэдийнээ олны танил болсон билээ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тохилог тансаг орчныг эрхэмлэдэг бүсгүйчүүд маань Tenger Bella Beauty салоноор үйлчлүүлээд гарахад сэтгэл ханамжийг үнэхээр төгс мэдрэхээр аж.

Эдний мэсгүйгээр арьс өргөж чангалах, хөгшрөлтийн эсрэг “Ultera hifu 3” аппарат болон эрүүлжүүлэн турааж алжаал тайлах үйлчилгээ нь их алдартай. Энэ салоныг зорин ирэгсэд гоо сайхны иж бүрэн үйлчилгээг нэг дороос бүрэн авдгаараа онцлогтой. Мөн тус салоноор дараах эмчилгээ үйлчилгээг ямар ч мэсгүйгээр хийлгэх боломжтой. Үүнд:
- Лазер эмчилгээ: Сэвх толбо, хацрын улаан, нүхжилт
- Дерма эмчилгээ: Батгашилт, сэвх толбо, арьсны өнгө сэргээх
- Шивээс: Хөмсөг контур, уруул
- Эрүүлжүүлж галбиржуулан тураах аппарат: Хөх өгзөг өргөх
- Сормуус, маникюр болон бусад үйлчилгээ
- ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ /Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралд хийлгэх боломжтой/ Арьсны өнгө сэргээж, залуужуулна, арьс нүхжилт, батга, сэвх , нөсөө толбо, хацрын улайлт, илүүдэл үс ургалтыг зогсоох (хөл, гар, суга, бикини ) үйлчилгээ
.jpg)
- “V LINE” илүүдэл унжсан арьс чангална, эмзэг мэдрэг арьс хэвийн болгох, арьсыг гэрэлтсэн тунгалаг толигор болгох
- АРЬС ЧАНГАЛАХ “LIFTING” АППАРАТ Энэхүү аппарат нь арьс татах гоо сайхны мэс ажилбартай ижил үр дүнтэй бөгөөд өндөр нягтралттай хэт авиан тусламжтайгаар эд эс сэргээн, унжиж суларсан арьс, булчинг өргөж чангалан, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгон арьсанд Гиалурон, коллаген идэвхжүүлж толигор булбарай арьстай болоход тусална.
- АРЬС ЭМЧИЛГЭЭ /DRP MICRONEEDLING/ Энэхүү аппарат нь арьс чангалах, батга, нүхжилт, толбо, үрчлээ, арьсны язралт, сорви арилгах үйлчилгээтэй. Арьсны гүнд Америкийн DRP Аппаратны тусламжтайгаар 100% гиалуроны хүчлийг шингээж өгснөөр арьсны коллагеныг дахин сэргээж арьсыг эрүүлжүүлэн залуу, толигор, булбарай гэрэлтсэн мэт болгоно.
.jpg)
- Японы залуужуулах массажны гайхамшигт үйлчлэлийн ид шид нь нас, насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татдаг бөгөөд булчин чангаруулж, арьс өргөн, торгомсог зөөлөн болгож, залуужуулдгаараа давуу талтай. Уг массажны гол онцлог нь мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилснээр хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг. Биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжран, арьс өнгөлөг толигор болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сэргэж, эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлж залуужуулах үйлчилгээтэй.
- Нүүр, хүзүү, цээж, дал мөр, гар, хөл хамрагддаг массаж /Америкт үйлдвэрлэгддэг “Le meiux brend”-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг/

Дашрамд дурдахад, зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гоо сайхандаа анхаарч тав тухтай тансаг орчинд, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээнд орох боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэв хайртай дотны хүндээ юу өгөхөө мэдэхгүй, үнэтэй цагаа дэмий үрэн бэлэг хайж байгаа бол та эргэлзэх зүйлгүйгээр Tenger Bella Beauty салоныг зориорой. Тус салоны “Эрхийн бичиг” хамгийн тансаг, хамгийн зөв бэлэг байх болно.
Гоо сайхны бүхий л үйлчилгээг эндээс авах боломжтой. Өөрөөр хэлбэл, энд байхгүй зүйл гэж алга. Та зүгээр л Tenger Bella Beauty салонд очоод үз. Бусдыг нь ТЭД хийнэ.

М.Отгонцэцэг: Манай шивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг
-Tenger Bella Beauty гоо сайхны салон байгуулагдаад хэр удаж байна вэ?
-Манай салоны түүх олон жилийн тэртээгээс буюу 18 жилийн өмнө эхэлсэн. Бидний хэдэн найзууд “Сити” дээд сургуулиа төгссөний дараа гоо сайхны чиглэлээр хамтран салон ажиллуулж байсан бөгөөд харин 3 жилийн өмнөөс салоноо Tenger Bella Beauty болгон өөрчлөн ажиллуулж байна.
-18 жилийн замнал гэдэг бас л хангалттай дадлага туршлага хуримтлуулахаар хугацаа шүү. Та хэдийн голлон анхаардаг чиглэл нь юу вэ?
-Монголд “үстэй шивээс”-ийн технологи төдийлөн дэлгэрээгүй байхад бид хийж байлаа. Бараг л 12 жилийн өмнө дөө. Гэтэл саяхнаас л “үстэй шивээс” хийдэг гэх газрууд манай гоо сайхны зах зээлд олноор бий болж эхэлсэн.
-Тэгвэл танайх “үстэй шивээс-ний технологиор Монголдоо бараг анхдагч юм байна. Энэ технологио анх хаана суралцсан бэ, гадаадын улс орнууд руу явж сурсан уу?
-Үгүй, үгүй. Сургуулиа төгссөний дараа гоо сайхны үйлчилгээ явуулаад удаагүй байхад гадаадад үстэй шивээс хийлгэсэн нэг үйлчлүүлэгч хөмсгөө засуулахаар бидэн дээр ирсэн юм. Тэгэхэд л үстэй шивээс гэх ойлголттой анх танилцсан. Ингээд хийдэг технологи, хэрэглэдэг багаж төхөөрөмжийг нь сонирхон судалж байх үед Солонгосоос гоо сайханчид Монголд ирж өдөрлөг зохиосон юм. Тэр өдөрлөгийн үеэр шивээсийг хэрхэн хийх талаар бидэнд зааж зөвлөхөд нь ямархуу багажаар хийж байгааг нь маш сайн ажиглаж авсан. Тухайн үед тэр багаж нь манайд байдаггүй байсан л даа.
-Тэр өдөрлөг хэдэн онд болж байв?
-2007 оны үед шиг санаж байна. Тэрнээс өмнө бол бид энгийн шивээс хийдэг байсан юм. Ингээд “үстэй шивээс” хийдэг төхөөрөмж хэрэгслээ Америкаас Солонгосоор дамжуулж авч байлаа.

-Өнөөгийн байдлаар Монголд гоо сайхны салоны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Ихэнх нь л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хэрэглэдэг хэмээн олон нийтэд өөрсдийгөө сурталчилдаг. Тэгвэл танайх эдгээр ижил төст үйлчилгээтэй газруудаас юугаараа давуу талтай вэ? Танай салоны онцлог?
-Бидний голлох давуу тал буюу брэнд маань ХӨМСӨГНИЙ “MICROBLADING” ҮСТЭЙ МЭТ ШИВЭЭС. Үүнийг хийхдээ хөмсөгний үсний ширхэгийн дагуу, маш нарийн зураасаар, үсний ургалтын чиглэлд үстэй мэт харагдуулж шивнэ. Энэхүү шивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү шивээс нь ямар ч хиймэл бус, яг өөрийн хөмсөг шиг харагддаг учраас зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй, эрэгтэй хүн ч хийлгэж болох онцлогтой. Бид үйлчлүүлэгчийнхээ царай төрхөнд тохируулан шивэхээс гадна үйлчилгээндээ 3-5 хүртэлх жилийн баталгаа олгоно. Мөн манай контур шивээс сормуусыг өтгөн харагдуулж, нүдийг тодруулж өгдөг. Манай хуйхны шивээс ч бас их үр дүнтэй. Халцарч гялайсан толгойн хэсэгт хуйхны шивээс хийлгэснээр харагдах байдал илт сайжирдаг. Хуйхны шивээсийг хүмүүс заримдаа үс шилжүүлэн суулгахтай андуурах тал бий. Ер нь шивээс хийхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг. Бидний “үстэй шивээс”-ний зорилго бол хөмсгийг ямар ч шивүүлсэн гэж харагдахааргүй, яг л өөрийнх мэт харагдуулахад оршино.
-Танай салон зөвхөн энэ шивээсний үйлчилгээг үзүүлдэг үү, эсвэл өөр төрлийн шивээс бас хийдэг үү?
-Үстэй мэт шивээснээс гадна мөн УУСГАЛТТАЙ БИТҮҮ ШИВЭЭС-ийг зөвхөн хөмсөг гэлтгүй контур, уруулд хийнэ. Энэхүү шивээс нь эхнээсээ төгсгөл хүртлээ уусгаж, хөмсгөө тодотгон, будсан мэт харагддагаараа онцлогтой. Тод хөмсөг сонирхдог болон шивүүлсэн шивээстэйгээ илүү удаан хугацаанд явах хүсэлтэй бүсгүйчүүд энэхүү уусалттай будалтыг түлхүү сонирхон хийлгэдэг. Хөмсгөө будсан мэт байдлаар харагдуулж арван жил ч байх боломжтой.
-Шивээс хийх үедээ мэдээ алдуулагч хэрэглэдэг үү? Хаанахын шивээсний будаг голчлон хэрэглэж байна вэ?
-Бид ямар ч төрлийн шивээс хийх тохиолдолд мэдээ алдуулагч тос ашиглан өвдөлтгүйгээр шивдгээрээ давуу талтай. Будгийн хувьд, Америк, Герман стандартын шаардлага хангасан шивээсний будгийг ашигладаг. Бидний үйлчилгээ үзүүлдэг шивээсний будаг нь найрлагадаа төмөр агуулаагүй, шивээс хийсний дараа хөхөрч ,улайхгүй, тогтоц сайн, өнгө нь хувирахгүй, арьсанд харшилж, нөлөөлөхгүй гээд олон давуу талтай.

-Танайх хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан үйлчилгээ үзүүлдэг үү? Жишээ нь, тэтгэврийн насны ахмадуудад ямархуу төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ, тэдэнд зориулан зөвлөгөө өгдөг үү?
-Бид хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан багц үйлчилгээнүүд гаргасан байгаа. Ахмад настнуудад зориулан арьсны нөхөн сэргээх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг. Мөн тэдэнд алжаал тайлах, арьсны өнгө сэргээх үйлчилгээг үзүүлж байна.
-Үйлчлүүлэгчийнхээ нас, мэргэжил, ажлын онцлогийг харгалзан, тусгайлан үйлчилж байгаа юу?
-Хүмүүсийн ажил мэргэжлээс шалтгаалан нүүрний арьс нь янз бүрийн байдалтай болсон байдаг. Жишээ нь, өдөржин оффист суудаг хүмүүсийн хувьд компьютер, элдэв техник хэрэгслээс цацардаг туяаны уршгаар арьс нь нэлээн хуурайшилттай болдог. Иймд тухайн хүнийхээ арьсыг эхэлж оношилсны үндсэн дээр ямар үйлчилгээ үзүүлэхээ шийднэ гэсэн үг.
-Гоо сайхны үйлчилгээг мэргэжлийн хүмүүс технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэдэг их чухал. Танайх хүний нөөцийн ямар бодлого баримталдаг вэ?
-Манай салонд гоёлын шивээсээр арав гаруй жил дагнан ажиллаж мэргэшсэн гоо сайханчид стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл ашиглан эрүүл, тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлдэг нь шивээсний чанар өндөр байж, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг хангалттай бэлэглэдгээрээ онцлогтой. Бид олон жилийн турш хамтран ажилласан бөгөөд хүний нөөцийн хувьд ихэд тогтвортой, мэргэшсэн хамт олон гэдгээрээ бахархдаг.
“Tenger Bella” салонд урьдчилан цаг авах Утас: 80660000 Хаяг: ХУД 11-р хороо,
Маршалын гүүрний баруун талд “Тэнгэр велла” хотхон 116-1 тоот.
Тод индэр
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ 288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.
-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?
-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг зонхилон гардаг байх?
-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.
Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.
-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?
-Мал хулгайлах гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.
-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг. Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тод индэр
Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна
~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~
Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор ногоон байгууламжаа нэмэх, мод тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Хуурай хөрс, салхи, усны хомсдол зэрэг байгалийн нөхцөл нь шинээр ургаж буй мод, бутанд хамгийн том сорилт болдог. Тэр тусмаа монгол орны энэхүү хуурай, эрс тэс уур амьсгалд модыг тарихаас илүү, ургуулахын тулд ихээхэн сорилтыг давах шаардлагатай нүүр тулсаар байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гайхалтай технологийг монголд албан ёсоор нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар “Green Iris” компанийн захирал Б.Сүхбаатартай бид ярилцлаа.
-Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд мод ургуулах нь амаргүй. Танай компани энэ асуудлыг шийдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ, монгол орны газар нутгийн 77 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Жилийн дундаж хур тунадас 250–300 мм, салхи ихтэй, хөрсний элэгдэлд өртөмтгий учраас мод тарихад хэцүү бүс нутагт тооцогддог.
Харин бид ийм нөхцөлд мод ургуулах шинэ арга технологийг эрэлхийлж, бусад орны туршлагаас судалсны үр дүнд “TreePampers”-ийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.
Шинээр суулгаж буй мод, бут сөөгийн үндэс орчимд үүнийг ашигладаг бөгөөд энэ технологи модны суулгацдаа удаан хугацаанд чийг өгч, шаардлагатай шим тэжээлээр хангадаг.
Ийм технологийг нэвтрүүлснээр монголын говь болон цөлөрхөг бүс нутаг зэрэг мод ургах нөхцөлгүй газруудад хүртэл амжилттай ургуулах боломжтой болж байна.
–Монголтой ижил хуурай, цөлөрхөг уур амьсгалтай орнуудад энэ технологийг туршиж үзсэн байх?
-Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй бүсэд туршиж, үр дүн нь 90 хувьтай гарсан байдаг. Тухайлбал, “Дэлхийн гурав дахь туйл” хэмээгддэг хүчилтөрөгч бага, далайн түвшнээс дээш 5013 метрийн өндөрт байрлах Төвөдийн өндөрлөгт TreePampers-ийг ашиглан амжилттай мод ургуулсан жишээ бий.
Төвөдийн хөрс шим тэжээл багатай, хатуулаг чанар их байдгаас хэр барагтай мод, ургамал ургах нь бага. Харин TreePampers-ийн ус хадгалах, аажмаар ялгаруулах технологи модны үндсийг ургахад дэмжлэг үзүүлж, хөрсний чийгийг 100 хоногийн дараа ч 50-аас дээш хувьтай хадгалсан байсан.
-Тэгвэл Монголын нөхцөлд туршиж, амжилттай болсон жишээ бий юу?
Бид нэг жилийн турш Улаанбаатар, Увс, Өмнөговь, ялангуяа говийн шаварлаг хөрстэй бүсэд TreePampers®-ийг ашиглан туршилт судалгаа хийсэн. Үр дүнд нь энэ технологиор ургуулсан модны амьдрах чадвар 85–90 хувьтай байсан бол энгийн аргаар тарьсан модны амьд үлдэх хувь 40–50 хувь байсан нь батлагдсан.
Хамгийн сонирхолтой нь, говийн элсэрхэг хөрсөнд суулгасан модыг 100 хоногийн дараа дахин үзэхэд хөрс чийгтэй хэвээр байсан бол хар шороон хөрсөнд бичил биетний идэвхжил дөрөв дахин өссөн нь сайн үр дүнг харуулсан.
Манай улс газар зүйн болон уур амьсгалын хувьд өндөрлөг, хуурай, салхи ихтэй тул Төвөдтэй олон талаараа төстэй бөгөөд энэ технологи манай орны нөхцөлд тохирох нь олон жишээгээр батлагдаж байна.
– Усны хомсдол бол монголд мод ургуулахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Энэ асуудлыг шийдэхэд TreePampers ямар үр нөлөө үзүүлж байна вэ?
-Манай оронд модыг услахад ашигладаг усны ихэнх нь гүний эх үүсвэрээс гардаг. Гэвч гүний усны сэргээгдэх хугацаа урт байдгаас гадна, шинээр худаг гаргах нь өндөр өртөгтэй байдаг. Түүнчлэн ус бол хязгаартай нөөцтэй байгалийн баялаг. Ийм нөхцөлд бидэнд усны менежментийн ухаалаг шийдэл зайлшгүй хэрэгтэй.
TreePampers-ыг ашигласнаар нэг модны усалгаанд зарцуулах усны хэмжээг дунджаар 40–60 хувиар бууруулах боломжтой. Жишээ нь, нэг га талбайд 2000 мод суулгалаа гэж бодоход усалгаанд жилд ойролцоогоор 700–800 тонн ус зарцуулна. Тэгвэл манай технологийг ашигласнаар энэ хэмжээ 300–400 тонн хүртэл буурах боломжтой.
Өөрөөр TreePampers-ийг усыг үр ашигтайгаар ашиглах систем гэхэд болно. Учир нь хөрсөнд шингэж алга болохгүй, ууршихгүй, харин шаардлагатай үед модыг чийгээр хангаж, давхар бордоо болох юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүрлээд буй ган гачигтэй үед ч модыг ургуулах боломжтой гэсэн үг.
-Модыг их усаар услах тусам сайн гэх ойлголт олон нийтийн дунд бий шүү дээ. Энэ яг зөв усалгаа болж чадах уу?
-Модыг суулгасны дараах эхний усалгаа нь үндэс орчмын хөрсийг чийгтэй болгож, агаарыг шахах зорилготой байдаг. Энэ үед нэг модонд 20–30 орчим литр ус (модны хэмжээ, хөрсний төрөл, улирлаас шалтгаална) өгөхөд хангалттай байдаг. Мэдээж хэт их усалж хөрс шавхайтвал, агааргүй орчин үүсэж үндэс “амьсгалж” чадахгүй, ялзрах аюултай. Иймээс модыг амжилттай ургуулъя гэвэл чийгийг тогтвортой байлгах нь хамгийн оновчтой. Үүнд л TreePampers шиг ухаалаг чийг хадгалах технологи туслах юм.
Өөрөөр хэлбэл, энэ технологи модыг их усаар биш, зөв цагт, зөв хэмжээгээр услахад тусална.
Жишээ нь: Хүн нэг дор 20 литр ус уугаад 30 хоног дахин ус уухгүйгээр амьдрах боломжгүй. Харин тэр 20 литр усаа саванд хадгалж, хэрэгтэй үедээ бага багаар уувал 30 хоногийг давж бүрэн чадна.
TreePampers® яг үүнтэй адил зарчмаар ажилладаг. Энэ нь модны үндсэнд усыг хадгалж, чийг хэрэгтэй үед тохирох хэмжээгээр аажмаар нийлүүлдэг. Харин бусад үед гадагш чийгээ алдалгүй хамгаалдаг тул усны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгадаг.
-TreePampers ямар бүтэцтэй вэ?
-Энэ бол 100 хувь органик гаралтай, байгальд бүрэн задрах бүтэцтэй технологи. Үндсэн найрлагадаа ургамлын гаралтай целлюлоз, байгалийн давирхай, био бордоо, бичил биетийн өсгөвөр зэргийг багтаасан байдаг. Энэ утгаараа химийн хорт бодис агуулаагүй, хөрсний бүтцэд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм.
Гадна давхарга нь ус хурдан нэвчин орж буцаж урсахгүйгээр цөмдөө хадгалж, үндэс ургах нөхцөлийг дэмжиж, суурилуулалтын явцад хэлбэр бүтэн байдлаа хадгалдаг материалтай. Дотор давхарга болох BioBoost бичил биетний хальс нь полисахарид, органик болон амин хүчлүүдийг агуулсан, нүүрстөрөгчөөр баялаг найрлагатай бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг тэжээж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлснээр шим тэжээлийн эргэлтийн системийг дэмждэг. Өөрөөр хэлбэл TreePampers® нь усны хомсдолтой, цөлжилт болон хуурайшилт ихтэй бүс нутагт модны ургалтыг дэмжиж, хөрсний бүтцийг сайжруулан шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг ухаалаг, тогтвортой шийдэл юм.
Тод индэр
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Тод мэдээ2022/12/28
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо
-
Тод зураг2019/07/22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Өнөөдөр2022/04/20
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Тод зураг2019/12/18
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа


