Өнөөдөр
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1217, нийт 1420 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67364 (75.8 хувь), 16-17 насны 26456 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.10.20/ Улаанбаатар хотод явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 02-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.