Өнөөдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын үгийг сонсоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болох гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.
Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.
Өнөөдөр
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 57 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 101 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто замын төслүүдийг шуурхай ажиллуулах талаар санал солилцов
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд УИХ-аар батлуулсан.
Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, найман байршилд 1205 у/метр гүүрэнд их засвар хийхээр болсон.
Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богино учраас төслийн бэлтгэл ажлыг хангаж, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй замд их засвар хийх тул төслийн үр ашиг нэн чухал ач холбогдолтой тул хэрэгжилтэд Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс онцгойлон анхаарч байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 1996-2002 онд “Тээврийг сэргээх төсөл”, “Тээврийг хөгжүүлэх төсөл” хэрэгжсэн. Тус төслүүд нь Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болсон байдаг.
Тухайлбал, баруун аймаг чиглэлийн хамгийн их бартаа, саадтай, өндөр даваа, намагтай хэсгийг сонгож хайрган хучилттай зам, мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай замыг барьсан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Өнөөдөр
Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Энэ хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийх юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2023/09/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Тод мэдээ2020/10/12
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхантай уулзав
-
Тод мэдээ2021/12/21
Дээд шүүх Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзлаа
-
Тод мэдээ2022/11/17
Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж
Сэтгэгдэл