Тод мэдээ
УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 17 хүний баримт бичгийг ирүүлээд байна
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор 9 нам, 1 эвсэл бүртгүүлснээс Үнэн ба Зөв нам-1, Монгол Ардын нам-2, Ардчилсан нам-2, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-1, Ард түмний олонхийн засаглал нам-2, "Зөв хүн-Электорат" эвсэл-1, Дэлхийн Монголчууд нам-1, Иргэний зориг-Ногоон нам-2, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам-2, бие даан нэр дэвшүүлэхээр Х.Бат-Ялалт, Б.Одхүү (28 дугаар тойрог), М.Чингисхаан (18 дугаар тойрог) нар хуульд заасан хугацаанд баримт бичгээ ирүүллээ.
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2021/03/29
Нарийн мэргэжлийн эмч нарыг Франц улсад докторын хөтөлбөрт хамруулна
-
Өнөөдөр2022/05/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Чөлөөт бүс2019/06/06
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо
-
Тод мэдээ2022/12/22
Узбекистан улсад нийлүүлэх халал махны экспортыг нэмэгдүүлнэ
Сэтгэгдэл