Тод зураг
Аавынхаа унтаж байгааг ажиглаж байсан уу...

Сэтгэл зүйчид залуу аавуудын дунд "Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо" сэдвээр судалгаа явуулжээ. Тэднийг нэгэн өрөөнд оруулж суулган, хүүхдийнх нь дуртай хоол, тэдэндээ "хайртай" гэж хамгийн сүүлд хэзээ хэлсэн гэх мэт асуултуудад хариулт авчээ. Тэднийг асуултад хариулах явцад нууц бичлэг хийж байсан нь мэдээж.
Аавууд үр хүүхдэдээ хайртай гэдгээ чин сэтгэлээсээ илэрхийлж байх үеэр өрөөнд нь гэнэт аавуудынх нь дуу хоолой сонсогдох нь тэр. Энэ удаад асуултуудад байсан "хүүхэд" гэсэн тодотголын оронд "аав" гэсэн үг зурайна. Цааших дэлгэрэнгүйг бичлэгээс хүлээн авч үзээрэй. Дараа нь эдгээр асуултуудыг өөртөө тавьж, хариулахыг хичээгээрэй. Аавуудаа хайрлацгаая!
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод индэр2020/12/19
Имартаас 200 айлд хүнсний хангамж өглөө
-
Тод мэдээ2022/12/20
Авлига, албан тушаалын зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
-
Өнөөдөр2023/02/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2023/08/07
Уруйн үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт хоёр өрөө байр олгон...