Дэлхий нийтээр..
НББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр улсын төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгодог. Тухайбал, 2020 онд ноосны урамшуулалд 19.4 тэрбум төгрөгийг 46828 малчинд, сүүний урамшуулалд 4.3 тэрбум төгрөгийг 6516 малчин, мал бүхий этгээдэд, улаанбуудайн урамшуулалд 22.4 тэрбум төгрөгийг 797 иргэн, аж ахуйн нэгжид, арьс ширний урамшуулалд 9.9 тэрбум төгрөгийг 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд олгосон байна. Тэгвэл 2021 онд гэхэд ноосны 31.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 91977 малчинд олгосон бол улаанбуудайн 22.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 767 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй малчин, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлөх хуулийн зохицуулалттай. Улс орны хүнсний хангамж, үйлдвэрлэлийн суурь болдог эдгээр салбарын үйл ажиллагаа улирлын чанартай, байгаль, цаг уурын хамаарал бүхий нөхцөлд явагддаг зэрэг олон шалтгаанаар малчин, тариаланчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж чадахгүй, тасалдуулах, төлөхгүй байх явдал гарч байгаа юм. Малчид, тариаланчдад төрөөс олгож буй урамшууллыг нэгэнт улсын төсөвт жил бүр тогтмол суулган олгож байгаа тул эдгээр иргэдийн шимтгэлийг уг урамшууллаас суутгаж төлөх боломжийг хуулиар зохицуулах үүднээс УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы энэ сарын зургааны нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдааны эхэнд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг танилцууллаа. Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нягтлан хэлэлцээд, зарим саналыг авч төсөлд тусган, заримыг авах шаардлагагүй гэж үзсэн байна. Ажлын хэсгээс боловсруулсан төсөлд төрөөс олгох урамшууллаас шимтгэл суутган төлөх иргэнд тавигдах шаардлагыг тогтоосон дөрөвдүгээр зүйлийг нэмэх, мөн төслийн гуравдугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсгүүдийг хасах тухай зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/08/09
Концессоор хэрэгжиж байгаад ажил нь зогссон боловсролын салбарын төсөл, арга хэм...
-
Үйл явдал2025/09/29
УБЦТС: Есдүгээр сарыг дуустал хийгдэх засварын хуваарь
-
Тод зураг2019/08/09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2024/09/25
Л.Мөнхтөрийн "Нутгийн зам нуруутай" уран бүтээлийн тоглолт болно
