Тод мэдээ
Орон сууцны цахилгаан шатыг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд сууц өмчлөгчдийн 1243 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр холбооны 780 гаруй нь Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (МСӨХДЗ)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг.
Хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22-р тушаалын хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдаан, 2021 оны А/05-р тушаалын дагуу түвшин тогтоох үзлэг шалгалтын хүрээнд сууц өмчлөгчдийн холбоод МСӨХДЗ-өөр дамжуулан өдөр тутмын дүн мэдээллээ өгч хамтран ажиллаж байна.
СӨХ-д нь өөрийн хариуцаж буй орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллахын зэрэгцээ байрны орц, гарц болон хүн ихээр зорчдог хэсгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийх, орон сууцны гадна орчинд ариутгал, цэвэрлэгээг тухай бүрд хуваарийн дагуу хийж байгаа юм. Түүнчлэн орон сууцны хамгийн их эрсдэлтэй бүс болох цахилгаан шатыг ариутгах, халдваргүйтгэх ажлыг 3596 лифтэнд СӨХ-д хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна.
Тод мэдээ
И МАРТ нь STARLINK компанийн төхөөрөмжүүдийн Монгол дахь АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ боллоо
Тун удахгүй STARLINK компаниас иргэд, бизнесийн байгууллагуудад зориулсан төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчийн баталгаат хугацаатай, олон нийтэд зарласан үнээр буюу ямар нэгэн нэмэгдэлгүйгээр Имартын салбар дэлгүүрүүдээс болон Emartmall.mn-c худалдан авах боломжтой болж буйг дуулгахад таатай байна.
Та төхөөрөмжийн урьдчилсан захиалга өгөх болон мэдээлэл авахыг хүсвэл. 91063933 starlink@e-mart.mn хаягаар холбогдоно уу.
Тод мэдээ
“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов
“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо.
Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдэгдлийг танилцуулж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гаргуулахгүй байх, шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу шалгаж байгаа хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварын талаар сонгуульд оролцож бүх талаас нээлттэй санал авсны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо баталсныг мэдээллээ. Саналын хуудас нь 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэхийг танилцуулав. Энэ сарын 17-19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ын үеэр саналын хуудасны загварыг сонгогчдод танилцуулахаа мэдээлсэн юм.
“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын ээлжит уулзалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцлоо гэж СЕХ-ноос мэдээллээ.
Тод мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дөрвөн жилээр сунгалаа.
Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл