Чөлөөт бүс
Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд 45 сая төгрөг хандивлажээ

"Sweetymotion” хамтлагийн продюссер, "Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбат элэгний хатуурлын улмаас яаралтай мэс засалд орж, түүний гэргий Ц.Сарнай донор нь болсон билээ. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах эмчилгээ нь эрсдэлтэй учраад байгаа юм.
Иймээс уран бүтээлчид аян өрнүүлж, халуун сэтгэлийн гараа сунгасаар буй.
Сүүлд ӨМӨЗО-ны уран бүтээлчид нэгдэн хосуудын эмчилгээний зардалд 112,935 мянган юан буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан хандивлажээ.
Хандивын аянд нэгдэхийг хүсвэл Ц.Сарнайгийн Хаан банкин дахь 5212071351 данс руу шилжүүлэг хийж уран бүтээлчдэд өглөгийн гараа сунгаарай.
Сэтгэлийг өглөг багадахгүй.

Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2024/12/10
“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа
-
Тод мэдээ2022/09/27
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно
-
Тод зураг2020/02/18
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Тод индэр2024/01/18
У.Хүрэлсүх: “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” хэрэгжүүлэх цаг болс...