Тод зураг
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шийдвэрээ гаргалаа

Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосныг УОК-ын дарга мэдэгдсэн юм. Засгийн газар шийдвэрээ танилцуулсны дараа Нийслэлийн Онцгой комисс хуралдав.
Монголд анх удаа авч буй бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеэр хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллага, буяны үйл ажиллагаа, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллагууд, худаг-усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станцууд, түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллагууд, хот хоорондох хүнсний тээвэрлэлт хэвийн горимоор ажиллах болсныг Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар хэллээ.
Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Болзошгүй эрсдэлээс ард иргэдээ хамгаалахын тулд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ЗДТГ, Захирагчийн ажлын алба, газар хэлтэс, дүүргүүд нарийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэг тогтоон, коронавируст цар тахлын халдварын хүрээг богино хугацаанд хянаж, хяналтдаа авахаар зорьж байгаа.
Иргэдийнхээ амь насыг хамгаалах нь төрийн үүрэг. Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна. Ард иргэдийнхээ сайн сайхан, эрүүл мэндийн төлөө энэхүү арга хэмжээг авч байгаа юм гэдгийг иргэдэд ойлгуулж, хүсэж, бүр гуйж ажиллана шүү. Тийм учраас шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэрэмжлүүлж, учирлаж ойлгуулахад дүүрэг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй юм. Тэр тусмаа Нийслэлийн онцгой комиссоос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” хэмээв.
Мөн нийслэлийн газар хэлтсийн удирдлагууд, дүүргийн Засаг дарга нар гэнэтийн байдалд бэлэн байж, доод шатны албан хаагчдаа шууд удирдлага, мэдээлэл, арга зүйгээр яаралтай хангаж ажиллахыг тэрбээр үүрэг болголоо.
Тод зураг
Кино театр, караоке, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна
Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресторан, фитнес, гоо сайхны газрууд үүдээ нээгээд байна.
Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмын хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийж байна.
Тод зураг
Хөл хорионы үед УОК, НОК-ын шийдвэрийг биелүүлж байгаа иргэддээ баярлалаа
Хөл хорионы үед иргэд улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаад баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан.
Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилгээнд гараад байна.
Тод зураг
Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...
Эрхэм уншигч та бүхнийг амралтад зориулж, амьтдын гайхамшигт зургийн цомгоос хүргэж байна.
-
Тод мэдээ2021/01/07
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх т...
-
Тод индэр2020/03/23
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмч мэргэжилтэн, эмнэлгийн нийт ажилтнуудад чин сэтгэлий...
-
Тод мэдээ2021/02/05
Сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой утсаар ярив
-
Тод мэдээ2021/02/24
МОНГОЛБАНК: Урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа