Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 13. Ангараг гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайнба бич тахиа жилтнээсөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй бөгөөд хараал жатхыг буцаах, няхлсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд жаргал ирнэ хэмээжээ.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад Т.Чимгээтэй биечлэн уулзав

Огноо:

,

"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Т.Чимгээтэй хорих байранд нь очиж уулзлаа. Энэ өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Т.Чимгээг эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн гэх дүгнэлтийг сонсож, холбоотой зарим нэг нууц мэдээллийг олон нийтэд ил болгохоор санал нэгдсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй биечлэн уулзаж, мэдээллийг нь ил болгож болох эсэх талаар өөрөөс нь зөвшөөрөл авчээ. Үүнийхээ дараа Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр. "Шүүхээр шийдэгдсэн гэм, буруугийн тухай асуудлыг ярих эрх надад байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн Газрын харьяа байгууллагуудад хамаатай юм. Тиймээс ч Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ял эдэлж байгаа хүн гар утас руу нь мессеж бичиж дарамталсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан асуудал гарсан байсан.

Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэж, уух зүйлд нь мансууруулах бодис олон удаагийн давтамжтай хийсэн, нүцгэн зургийг нь гэр бүлийнх нь хүн рүү явуулсан зэрэг асуудал үүссэн. Ил болоогүй бичлэг нууцад бий. Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой асуудал. Гэхдээ Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын Лхагва гарагт болох хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж болзошгүй гэдэг асуудал яригдсан. Мөн Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг зөрчсөн асуудал болно. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалттай. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол хэргийг дахин шалгах үндэслэл байгаа. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод, давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. Тиймээс шүүх зарим хэрэгт удаан, зарим хэрэгт хурдан шийдвэр гаргадаг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Үүнийг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй" гэв.
 
ДОРИ БААСАНЦОГТЫН КОМПЬЮТЕРЭЭС ЗОРИГИЙН ХЭРГИЙГ УДААШРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ОЛДЖЭЭ
 
Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнтэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь, түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина.
 
А.ГАНСҮХ ҮАБЗ-Д АЖИЛЛАХ ЁС ЗҮЙН ЭРХТЭЙ ЮУ
 
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх шүүхийн хараат бус байдал, эрүүдэн шүүх асуудалд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс А.Гансүхийг цаашид ҮАБЗ-д ажиллуулах ёс зүйн эрх байгаа эсэхийг хөндөнө. Цаашдлаад шаардлагатай мэдээллийг УИХ-ын чуулганд танилцуулна" гэв.
Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Ерөнхий сайд Төв аймгийн хорих ангид ажиллаж, эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй биечлэн уулзана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр,  “Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүд, жишээлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай олон зүйл ил болсон.

Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.

Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус  эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ.
 
Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэсэн юм.
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэд өртөн одоог хүртэл суллагдаж чадахгүй хоригдож байгаа иргэн Т.ЧИМЭГЭЭтэй уулзна. 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

Нийтэлсэн Tsogtgerel Batchuluun2021.03.05, баасан
Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байгааг шууд дамжуулан хүргэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө.

Тэрээр "Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл  маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан.  ЗГ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтээгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна" гэлээ.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр2 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад Т.Чимгээтэй биечлэн уулзав

Тод мэдээ2021/03/07

Маргааш эмэгтэйчүүдийн баярын өдөр биш. Эрх чөлөөгөө эрүү шүүлтээр х...

Тод мэдээ2021/03/07

У.ХҮРЭЛСҮХ: Оюу-Толгойн гэрээг шинэчлэн сайжруулах ажлын хэсэг байгу...

Тод мэдээ2021/03/07

У.Хүрэлсүх: Анхны Үндсэн хууль нь Монголын ард түмний оюун санааны и...

Өнөөдөр2021/03/06

Ерөнхий сайд Төв аймгийн хорих ангид ажиллаж, эрүүдэн шүүлтэнд өртсө...

Өнөөдөр2021/03/06

Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд ...

Өнөөдөр2021/03/06

“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэг...

Тод мэдээ2021/03/05

Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна

Тод мэдээ2021/03/05

У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэл...

Тод мэдээ2021/03/05

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “Хөсөг” төсли...

Тод мэдээ2021/03/05

Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авла...

Тод мэдээ2021/03/05

Шадар сайд С.Амарсайхан "Мартын 8"-ныг хавтгайруулан тэмдэ...

Санал болгох