Чөлөөт бүс
Архины хар сүүдэрт амьдралын аз жаргалыг мэдрэхгүй...

Сархад савнаасаа бусдыг гэж ярьцгаадаг. Энэ бол яах аргагүй үнэн үг билээ. Архи нь нийгмийн аль ч давхаргын хүмүүсийг алагчлахгүйгээр ажил амьдралыг нь үгүй хийж, ангал уруу түлхэж орхидог. Архины хар сүүдэр нь дан ганц хувь хүнийг бус бүхэл бүтэн айл гэрийг хүртэл нөмөрдөг шүү дээ. Тэгвэл архи танай гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ?
Үүнд:
- Гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулах
- Гэр бүлийн гишүүд байнгын түгшүүртэй байдалд байх
- Архины хэрүүл тасардаггүй
- Амьдралын аз жаргалыг мэдрэхгүй
- Гэр бүлийн байдал тогтворгүй болох
- Хүүхэд өнчирч хоцрох
- Аливаа нэгэн баяр ёслолыг тэмдэглэхэд хэцүү байх
- Хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх
- Гэр бүлийн гишүүд амьдралын идэвхгүй болох
- Бусдаас санаа зовох
- Хэн нэгнийгээ гэмтээж бэртээх
- Орлогын эх үүсвэр алдагдах
- Золгүй явдал гарах
- Хэн нэгнийхээ амь насанд хүрэх
- Айл хөршийнхэн чинь гомдол мэдүүлэх болон зайнаас харьцдаг болох
- Найз нөхдөө гэр орондоо урихаас санаа зовдог болох
- Сэтгэл санааны хямралд орж, эрүүл ухаанаар сэтгэж чадахаа болих
- Архинаас тухайн гэр бүлийн гишүүнээ хэрхэн хол байлгах талаар бодсоор байгаад өөр зүйлд анхаарлаа хандуулж чадахаа байх.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2022/04/12
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Тод мэдээ2022/04/14
УИХ: Эдийн засгийн байнгын хороо хуралдана
-
Тод мэдээ2024/10/29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэл...
-
Тод мэдээ2021/05/10
Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав