Чөлөөт бүс
Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

Дээрх жимсэнд витамин Е, болон B6, витамин С зэрэг дархлааг сайжруулдаг амин дэм багтсан байдаг гэнэ. Энэ жимсэнд ихэвчлэн бүсгүйчүүд дуртай бөгөөд амттайгаас гадна арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг байна.

Түүнчлэн арьсыг залуу хэвээр нь хадгалж, нүүрний хаванг хөөх үр дүнтэй. Мөн энэ жимсийг ашиглан олон төрлийн коктайл болон жимсний шүүсийг хийх боломжтой. Түүний нэг нь тэжээлийн коктайл юм. Үүнийг хийхэд таньд зайрмаг болон нэг ширхэг авакадо жимс байхад л хангалттай. Авакадо жимсэнд агуулагддаг B,Е,С амин дэм хүний биеийн эсийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Арьсны хөгшрөлт, хуурайшилт болон загатнахаас сэргийлэхээс гадна жимсийг тохирсон хэмжээгээр, өндөг, баяжуулсан үр тариа, сүү, тахианы мах бүхий тэнцвэрт хоол хүнстэй хэрэглэхэд зохимжтой. Мөн хүний биеийг коллаген, суурь уургаар хангадаг болохыг эрдэмтэд нотолжээ.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Өнөөдөр2022/01/18
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Тод мэдээ2023/04/07
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаав
-
Тод мэдээ2022/02/17
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна
-
Тод мэдээ2021/06/28
ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИ...