Тод индэр
Эхчүүдийг дэмжсэн бодлого хамгийн ухаалаг бодлого

Мөн 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн баталгааг зорилготой 2017 онд батлагдсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200.0 мянган эхчүүдэд сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж олгож байгаа юм. Тэтгэмжийн нэр нь “Цалинтай ээж”. Үнэндээ сар бүр 50.000 авна гэдэг нь хүүхдээ асарсанд нь төрөөс олгож байгаа цалин юм даа. Энэхүү тэтгэмжийн буяныг эхчүүд 2018, 2019 онуудад хүртсэн бол 2020 онд ч үргэлжүүлэн авахаар болсон байна.
Монгол Улсад өрх толгойлсон 6.7 мянган эцэг, эх байдаг. Засгийн газрын хувьд энэ хүмүүсийг хараа хяналтаасаа гаргах ёсгүй гэж үзэж улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 000 төгрөгийн тэтгэмж олгож байсан бол 2020 онд энэ тэтгэмжийн хэмжээ 420 000 төгрөг болж нэмэгдлээ. Өрх толгойлсон хүмүүст төр гараа сунгаж, дэмжихгүй бол хэн дэмжих билээ? Тэгээд ч МАН нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг нэгдүгээр тавьдаг зүүний нам шүү дээ. Гоё ярьж тунхаглах нэг хэрэг, яг үзэл баримтлалынхаа дагуу бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадаж байгаад нь МАН, түүний Засгийн газарт алга таших нь зөв болов уу.
Засгийн газрын Хүнээ гэсэн бодлогын үр дүн эхчүүдийн хүүхдээ асарч байх хугацаанд нь шимтгэл төлсөн хугацааг тасрахгүй байхаар хууль эрх зүйн орчин бүрдүүлснээр үргэлжилжээ.
Ингэснээр сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгохоор боллоо. Түүгээр ч үл барам эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс, 50 хувийг эх өөрөө төлөхөөр болсон юм.
Япон улсын хөгжлийн өндөрлөлт хүрсний нэгэн нууц нь төрөлтийг дэмжиж, үр хүүхдүүдээ асрах боломжийг эхчүүдэд олгосонд байжээ. Гадаад хэргийн дэд сайд эмэгтэй нь “Би эх орондоо зөв хүн бэлтгэж өгөхийн тулд хүүхэддээ цагаа зориулах хэрэгтэй” гэж мэдэгдээд үүрэгт ажлаасаа чөлөөгдөж байсан түүхтэй. Гэтэл манайд эцэг, эх нь завгүй шахам ажиллаад, дунд нь үр хүүхэд орхигдож элдэв асуудалд орох тохиолдол гардаг. Нөгөө талаар амьдралын боломжоосоо шалтгаалаад үр хүүхдийнхээ тоог нэмэх хүсэлгүй залуус ч бий. Ийм хандлага давамгайлбал хүн амын маань өсөлт удааширна. Харин эхчүүдэд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн бодлого хэрэгжээд эхлэхээр Монгол Улсын ирээдүй илүү тод гэрэлтэнэ. Яг үүнийг л Засгийн газар олж харсан гэсэн үг.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2023/10/06
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна
-
Өнөөдөр2019/12/09
ГХ-ны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын сайд нарын уулзалтад оролцож байна
-
Тод мэдээ2023/09/19
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хү...
-
Тод индэр2021/08/31
Түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцууллаа