Чөлөөт бүс
Монгол Улсын аварга Э.Оюунболдод ЦЕГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүдийн хамт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Монгол улсын АВАРГА, цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм. «Аварга» дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага болсон байна. 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлэн, улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны түрүү бөх Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1989 онд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон түүхийг зузаалжээ.
Тэрээр:
- 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
- 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
- 2013 оны Улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн.
- 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
- 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
- 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
- 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2018 оны Улсын наадамд 5 даван шөвгөрч, "Өсөх идэр" чимэг хүртсэн.
- 2019 оны Улсын их баяр наадамд 9 даван түрүүлж, Улсын аварга цол хүртлээ.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2023/04/12
Хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж б...
-
Өнөөдөр2024/01/24
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Тод мэдээ2020/09/08
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ
-
Тод мэдээ2024/02/22
Удаан хугацааны хадгалалтад байсан техникүүдийг засварлаж эхэллээ