Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон хаврын чуулганаар хэлэлцэх багц хуулиудын хүрээнд иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож байна.

Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төлөөлөл төрийн үйлчилгээний хүртээмж, орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд, бүтээн байгуулалтын төслүүдийн явц болон иргэдийн амьдралд тулгарч буй асуудлуудыг бодитоор тодорхойлж, шийдлийг шуурхай хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Нийт эдийн засгийн 85 хувь нь уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилдаг Архангай аймгийн иргэдтэй УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд, сайд нар өнөөдөр (2026.01.31) уулзаж, “Чөлөөлье” санаачилга болон хөдөөгийн хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. УИХ-ын дарга Н.Учрал, энэ оны төсвийг батлахдаа хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, татвар төлөгчдийн ачаа дарамтыг бууруулж, төрийн бүтэц, оролцоог хумиснаар эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх, цаашлаад татварын реформыг хэрэгжүүлэх орон зайг гаргасныг онцлов. Бүх шатны төсвийн захиран зарцуулагчид нэгдмэл байр суурьнаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг мөн хэллээ. Тэрбээр, “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрт төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл гэж тодотгов.


Уг санаачилгын хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай Улсын Их Хурлыг тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгч, тус бүрийнхээ чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх 16 багц арга хэмжээг тусгажээ. 2026 оны байдлаар 406 барааны үнэ өссөн нь инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэнтэй холбоотой. Эрэлтийн гаралтай үнийн өсөлтийг тогтворжуулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах ёстойг УИХ-ын дарга тодотгоод, өрхийн орлогын өсөлт нийслэл хотын хувьд ч, хөдөө орон нутгийн тухайд ч удаашраад байгааг тоон үзүүлэлтүүдийн хамт танилцуулав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах замаар хүртээмжийг нь илүү нэмэгдүүлж, зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд хийх ажлуудаа дурдав.


Түүнчлэн банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах, гадаадын банкнуудын салбаруудыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлэх, Төв банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэх ажлуудыг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй “зөвшөөрөл”, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтуудыг хүчингүй болгохыг даалгасан гэлээ. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахуйн шинжтэй бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ зөвшөөрөл хүсэх бус мэдэгдэл илгээхэд хангалттай болно гэв. Орон нутаг эдийн засгийн хувьд бие дааж хөгжихийн тулд орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нэмэгдүүлэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Тэрбээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээнүүдийг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэх эрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж, үе шатыг нь цөөлсөн болохыг тодотгов. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэйг УИХ-ын дарга хэллээ. Цаашид төр өөрөө худалдан авагч болсон тогтолцоог халснаар, аль нэгэн төрийн өмчит компанид давуу эрх олгодог байдлыг зогсоож, төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, харин чиглүүлдэг байх эрх зүйн зохицуулалтыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлнэ гэв. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх голреформууд дотор нийгмийн даатгалын шинэчлэл орж байгааг танилцуулав. Тэрбээр, шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болсныг сануулаад, өөрийн ахалж боловсруулсан Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа хэллээ. Түүчнлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийхэд иргэний эдийн засгийн эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгаа бол хүндрэл үүсгэдэг 228 хууль байгааг тогтоожээ.


Хүний эрх, хүүхдийн эрхийн бүх хэлбэрийн зөрчлийг арилгаж, 2026 оныг үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх жил болгосон талаар дурдлаа. Бүх аймгуудад хүүхэд хамгаалах түр байруудыг ажиллуулж, орчин,үйлчилгээг жишиг, стандарттай болгоход манлайлж ажиллахаа илэрхийллээ. Архангай аймагт 2019 онд ашиглалтад орсон түр хамгаалах байр 3 орон тоотойгоор ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар 54 хүүхэд, 7 насанд хүрэгч үйлчлүүлжээ. Газарзүйн байршлын онцлог, нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний хараат байдлаас ангижрах шийдэл гэж УИХ-ын дарга тодортгов. Энэ хүрээнд 3х100 хөтөлбөрийг санаачилж, айл өрх, сум орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, төвийн шугамд холбох процессыг хялбаршуулах, ногоон хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжих зэрэг багц ажлууд багтжээ.
Түүнчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлж, цэнэглэх байгууламж бүхий иж бүрэнцогцолборуудыг 100 байршилд байгуулахаар төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга, малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж, орлогыг нь төрөлжүүлэх зорилгоор “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүнээс гадна арьс шир, ноос ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг татваргүй экспортлох эрх зүйг бололцоог Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрээр баталгаажуулсан болохыг хэллээ. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хянаж, хянан шалгах сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд, иргэдийн зүгээсхүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыгэрчимжүүлэх, багийн сургуулиудын шинэчлэлд анхаарч, орон нутаг дахь газар олголттой холбоотой асуудлуудыг  цэгцлэх талаар хөндлөө. Түүнчлэн салбар хоорондын уялдаа бага, хууль тогтоомж хоорондын нийцэл алдагдсаны улмаас ойлгомжгүй, тодорхой бус нөхцөлүүд үүсдэг талаар учирлаж байв. Эрдэнэбулган суманд нийт 14 зуух ажиллаж, агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгааг ч дэвшүүлж, “Чөлөөлье” санаачилгын зорилтот ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлцгээв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах саналуудыг л дурдлаа. Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар болон орон нутгийн удирдлагууд хариулт өгсөн юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг цогцлоох, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, аймагт боловсруулах үйлдвэр байгуулах саналуудыг ч дурдлаа. Төрийн бодлогын цөмд малчин зон олны эрх ашиг байх ёстойг тэмдэглээд, малчдад чиглэсэн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хянан шалгах нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ

Огноо:

,

Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.

Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.

“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.

Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

    2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
    2011 онд “Иж бүрэн түншлэл”
    2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв

Огноо:

,

Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.

Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох