Тод мэдээ
Ерөнхий сайдын багийнхан зүүн бүсийг хөгжүүлэх шийдлээ танилцуулж байна

УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны уулзалтаа Хэнтий аймгийн Бэрх хот, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдад үргэлжлүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгох салбар бүрийн шилдэг төлөөллийг багтаа нэгтгэсэн юм. Түүний ахалсан багт Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар багтаж буй. Тэд зүүн бүс нутгаа хөгжүүлэхээр төлөвлсөн МАН-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг иргэдэд танилцуулж байна.

Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалтаар болон томсгосон тойргоос парламентын нийт 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг бууруулах хөгжлийн шинэ гарц нээгдэнэ. Зөвхөн нэг аймгийн аль нэг сумын хөгжлийг биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар харсан сонгууль болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгочихвол эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэх том боломж бүрдэнэ. Заавал багаараа ялах гээд байгаа цаад шалтгаануудыг нэр дэвшигчид онцолж байлаа.
Зүүн бүс нутагт эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр, логистикийг хөгжүүлж, Дорнод аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжиж, тус аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөхөөр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ирэх дөрвөн жилд бүс нутагт хийгдэх бүтээн байгуулалт, томоохон төслүүдийн санхүү, хөрөнгө оруулалтын гарц шийдлийг нэр дэвшигч М.Бадамсүрэн, Л.Соронзонболд нар иргэдэд танилцуулав. Зүүн аймгуудын давуу тал нь эрчимжсэн мал аж ахуй учраас үүнд түшиглэж ирэх дөрвөн хөдөө аж ахуйн чиглэлээр жилд хийх ажлуудаа нэр дэвшигч М.Ганхүлэг дэлгэрэнгүй ярилаа.

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжих боломжтой. Дорнод аймагт гэхэд дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлж хөгжүүлэхээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр Хэнтий аймагт, аялал, жуулчлалын чиглэлээр Сүхбаатар аймагт мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулахаар болсныг нэр дэвшигч П.Анужин дээрх сумдын иргэдэд танилцуулав.

Евро-Азийн эдийн засгийн тээврийн коридорт холбогдох зүүн бүсийн босоо тэнхлэг Эрээнцав боомт - Чойбалсан-Хөөт - Бичигт боомт чиглэлийн 588 км төмөр замыг барина. Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тахилгат хайрхад, хүн чулуун хөрөгт түшиглэсэн байгаль, соёлын өвийн цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа нэр дэвшигч У.Отгонбаяр хэллээ.
Нэр дэвшигч Ц.Идэрбат Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг зүүн бүс нутагт хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр бүтээн байгуулахаар төлөвлөж буйгаа ярив.
Сумдын иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар олон хүндрэлийг маш оновчтой даван туулж, амжилттай сайн ажилласан гэж үзүэж байлаа. Одоо ч бусад, нам эвсэлтэй харьцуулахад зүүн бүс рүү МАН-аас илгээсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр амьдралд ойр, бодлого, судалгаанд суурилсан, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн, энэ тойрогт нэр дэвшиж буй багт салбар бүрийн төлөөллийг багтаасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байгаа болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг бүтэн ялна. Монголын нийгэмд сүүлийн 30 жилд үүссэн авлигын эсрэг олон шинэчлэлийг сүүлийн жилүүдэд зоригтой хийж, хүний өөрийнгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ иргэд хэлж байв.

Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2021/03/24
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож...
-
Тод мэдээ2023/04/11
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх тухай албан даалгавар га...
-
Тод мэдээ2022/11/02
Томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна
-
Өнөөдөр2021/02/08
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.02.08/