Тод мэдээ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээг 3 жилээр сунгалаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 23-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын хөдөлмөрийн гэрээний биелэлт, 2016-2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна. Ийн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Л.Нинжжамцын хийсэн ажлын үр дүнг “Хангалттай сайн” хэмээн дүгнэж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Ерөнхий захирлын хөдөлмөрийн гэрээг 100 хувийн саналаар гурван жилээр сунгах шийдвэр гаргалаа.
Олон нийтийг соён гэгээрүүлэх, улс оронд болон дэлхий дахинд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг үзэгчдэд тэнцвэртэй хүргэх үүрэг хүлээдэг МҮОНРТ сүүлийн гурван жилийн хугацаанд олон шинэчлэл хийсэн хэмээн Үндэсний зөвлөлийн гишүүд дүгнэв.
Тухайлбал, Байгууллагын үнэт зүйл болсон ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарсан гэдгийг тодотгосон юм. МҮОНРТ сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 1000 гаруй хүнийг сургалтад хамруулж, боловсон хүчнээ чадавхжуулахад анхаарсан. Мөн техникийн шинэчлэлийг эрчимтэй хийсний үр дүнд олон нийтэд чанартай, агуулга сайтай нийтлэл, нэвтрүүлэг хүргэх боломжийг бүрдүүлсэн зэрэг олон ажил хийж, хэрэгжүүлсэн билээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл