Чөлөөт бүс
“Чулууны хээ-3” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав гуайн цуглуулгын “Чулууны хээ-3” үзэсгэлэн 2019 оны 12 дугаар сарын 24-нд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
Байгаль эхээс илүү туурвигч үгүй гэдэг билээ. Хүн төрөлхтний агуу их туурвилуудыг бүтээсэн суутнууд байгалиас л суралцаж, эх ундаргаа авсан байдаг. Судлаач Г.Гонгоржав гуай сүүлийн жилүүдэд байгаль эхийн туурвилуудыг язгуур эхээр нь олж нээж, түүнээ үзэгч, сонирхогч олонтойгоо хуваалцаж байгаа билээ.
Тэрбээр үүний өмнө “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”, "Өеөдсөн хусны дуулал" гэх мэт сонирхолтой үзэсгэлэн дэлгэж байсан билээ.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Өнөөдөр2021/05/08
Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд 06:00-22:00 цагийн хооронд оролцуулна
-
Тод мэдээ2023/04/28
“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг болно
-
Өнөөдөр2020/03/06
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуу...
-
Өнөөдөр2023/01/10
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн