Тод зураг
Айл өрхүүдэд хадгалагдаж байсан өнжмөл түүхий нүүрсийг худалдан авч байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 12-р сарын 21-ний амралтын өдрүүдэд ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Г.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг /ХУД ЗДТГын Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд, Хороодын засаг дарга нар, хороо хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагчид, Хүрээлэн буй орчны цагдаа, онцгой байдлын ажилтанууд/ түүхий нүүрсний нөөцтэй гэж мэдээлсэн 12 айл өрхийн 18 тн 999 kг түүхий нүүрсийг ачуулж буулгуулахад хяналт тавин тус дүүргийн 6-р хороонд байрлах “Хоёулаа хүү”ХХК-ны халаалтын уурын зууханд хүлээлгэн өгч ажиллалаа.
Түүхий нүүрсийг 1тн-г нь уурхайн амнаас авч байсан үнээр нь бодож олгож байна.




Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Өнөөдөр2021/01/06
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2022/10/05
Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна
-
Тод мэдээ2020/11/09
“Мэргэжлийн тасралтгүй хөгжил - 2020” бүртгэл,санхүүгийн ажилтнууды...
-
Өнөөдөр2024/03/27
ХХААХҮЯ: 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа