Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгосон.

Мөн орон сууцны томоохон хорооллууд дунд түрээсийн цэцэрлэг болон байгууллагын цэцэрлэгийг дэмжиж ажилласан байна. Энэхүү төлөвлөлтийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар болон нийслэлээс санхүүжилт гаргасан юм. Улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол НИТХ-аас баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, ачаалал өндөртэй цэцэрлэгийн өргөтгөл хийх, цомцог гэр цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлаж, өргөтгөх, цэцэрлэгийн тохижилт бусад хэрэглэгдэхүүн худалдаж авах…зэрэг ажилд зарцуулсан гэдгийг салбарын сайд хэллээ. Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хамрагдалтыг сугалаагаар шийддэг байдлыг халахад улс төрийн манлайлал үзүүлж ажилласан НИТХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлье гэлээ. 

Хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс зарцуулж байна 

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд 2023 онд 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулсан ч нэг хүүхдэд ногдох хувьсах зардал бага байгааг тодотголоо. Тодруулбал, хөгжсөн улс орноос 17-18 дахин бага хувьсах зардлыг манай улс хүүхдүүдэд олгож байгаа тул сурах орчныг дэмжсэн хувьсах зардлыг нэмэгдүүлж, сайн багш сайн урамшуулал авдаг цалингийн тогтолцоонд шилжиж байгааг мэдээлэлдээ дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17,442 багш, ажилтан ажиллаж байна. Харин хувийн 138 сургуульд 53 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа аж.

Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний хүрээнд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11,310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг” тодотголоо. Мөн 3 ээлжээр хичээллэж байгаа 7 сургууль байна.

Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм. Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 54 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа учир сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж.

Салбарын сайд Л.Энх-Амгалан цаашид 3 ээлжийг халах шийдлүүдийн хувьд school map төлөвлөлт хийх, цэцэрлэг дагасан бага сургуулиуд буюу цогцолбор сургууль байгуулах, орон сууцны хорооллууд дунд сургууль, цэцэрлэгийн зориулалттай байрыг төр хувийн хэвшлийн түншлэлээр түрээслээд өмчлөх, шинээр баригдах хотхон хорооллын барилга төлөвлөлтөд тавих шаардлага, хяналтын механизмыг сайжруулах буюу сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг заавал хэрэгжүүлэх, байгууллага, иргэд ААН-ийг дэргэдээ цэцэрлэг сургууль барихад хөнгөлөлттэй зээл, урамшууллаар дэмжих, хороодын Засаг даргын барилга, байгууламжийг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг олгож өгөхийг НИТХ-ын төлөөлөгчдөөс хүссэн юм. 

Нийслэлийн боловсролын газраас сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр өнгөрсөн оны 5 дугаар сард 139 сургуульд үнэлгээ хийж, 1-3-р түвшинд ангилж, 3-р түвшний 37 сургуульд “Зөвлөн туслах үйлчилгээ” үзүүлэхээр болсон байна. Менежментээ сайжруулж чадсан сургуулиудад индексийн урамшуулал олгож, шилдэг менежменттэй ментор сургууль болгон батламжлах аж.

Цаашид 2-оос дээш насны бүх хүүхдэд үнэлгээ хийж, суралцах чадварыг нь тогтоож, суралцахуйн дата бүрдүүлэх, шинжлэх ухааны суурь тавигддаг гол үе болох 6-9-р ангийн хүүхдүүдийн сургалтын чанарт онцгойлон анхаарах, 1 болон 3 түвшний багш, сургуулийн чанарын ялгааг багасгаж, сургалтын технологийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Мөн тэрбээр боловсролын чанар багшийн чанараас шууд хамаарах тул багш ажлын байран дээрээ хөгжих, сайн багш сайн цалин авах тогтолцооны шинэчлэл хийхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид тодруулга мэдээлэл авч, саналаа хэлж байна.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ

Огноо:

,

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.

Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК; 
  • Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.

Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.

Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

Огноо:

,

Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.

Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.

Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн  лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.

Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.

Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр2 цаг 32 минут

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-а...

Тод мэдээ2 цаг 37 минут

Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН...

Тод мэдээ2 цаг 41 минут

Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг ...

Тод мэдээ3 цаг 13 минут

Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад н...

Тод мэдээ3 цаг 16 минут

Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив...

Тод мэдээ3 цаг 27 минут

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай...

Тод индэр3 цаг 29 минут

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчн...

Өнөөдөр3 цаг 37 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр5 цаг 18 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Өнөөдөр5 цаг 26 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/06/19

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ2025/06/19

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ2025/06/19

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ2025/06/19

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр2025/06/19

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/06/19

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ2025/06/19

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ2025/06/19

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр2025/06/19

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/19

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Санал болгох