Тод индэр
У.Хүрэлсүх: Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ”гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм.
Гангын үйлдвэр нь жилдээ 121,7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунталагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Мөн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай ган бөмбөлөг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Цемент, шохойн үйлдвэрт ажиллалаа. Энэ үйлдвэр 37 жилийн хугацаанд 6,7 сая тонн цемент, 1,5 сая тонн шохой үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд байна.
Цаашид өндөр хүчин чадалтай тээрэм угсрах, шохойн утааг багасгах, цемент шохойгоор хийж болох бүх төрлийн бетон хийц эдлэл, барилгын материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дархан-Уул аймаг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэр тус аймаг “Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулгадаа тэмдэглэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт, “Хабитат” их сургууль гэсэн чиглэлийн 3000 гаруй айл өрх болон нэр бүхий хотхоныг төвийн шугамд холбоход улсын төсвөөс 14 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм.
Тус аймагт 2016 онд 7,6 тэрбум төгрөгөөр 15000 метр дулаан , цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэж эхний багцыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 6,5 тэрбум төгрөгийн ажлын зураг төсвийг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Дархан хотод амины орон сууцны зориулалтаар 251 айлын орон сууцны 25 дугаар хорооллыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ , хашаажуулалт, гадна гэрэлтүүлэг зэрэгт 6,2 тэрбум төгрөг зарцуулжээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2025/02/24
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
-
Тод мэдээ2023/04/27
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
-
Тод мэдээ2021/01/07
Д.Наранзул: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 1...
-
Тод мэдээ2020/11/11
Зарим дипломат, албан паспортыг хүчингүй болгов