Тод мэдээ
2023 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурлаа. Энэ төлөвлөгөөнд бага насны хүүхдийн цогц хөгжил, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол, хоол шим тэжээл, өсвөр үе, цахим шилжилт зэрэг чиглэлээр 22 ажлыг зохион байгуулахаар тусгасан юм.
Мөн ЮНИСЕФ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристэ Комлан хүүхдийн сангаас эрхлэн бэлтгэсэн аудио хичээлийн дээжийг Боловсрол шинжлэх ухааны сайдад гардууллаа. Нийт 90 аудио хичээл боловсруулж 2021 онд 1300 хүүхдэд, 2022 онд 2500 хүүхдэд аудио хичээлийг тоглуулагч төхөөрөмж, гарын авлагын хамт хүлээлгэж өгсөн. Энэ оны 1 дүгээр сард өвөлжилт хүндэрсэн 10 аймагт 4000 ширхэг дуу тоглуулагч төхөөрөмж хүргэсэн юм.
Энэ өдрүүдэд ЮНИСЕФ-ийн Глобал инновацын албаны захирал Томас Дэвидсон Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа. Тэрээр хэд хэдэн цэцэрлэг, сургуульд зочилж боловсролын салбарын өнөөгийн байдал, тэр тусмаа цахим шилжилттэй танилцжээ. Энэ уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч санал солилцлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.
Тод мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.
-
Өнөөдөр2022/12/20
УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2021/08/26
Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
-
Чөлөөт бүс2020/01/13
Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн шатарчдад дэд мастер ц...
-
Тод мэдээ2021/01/06
Монгол, Оросын ерөнхий боловсролын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарлаа
Сэтгэгдэл