Тод мэдээ
Явган хүний замын зорчих хэсэг дээр байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлнө
Нийслэлийн хэмжээнд явган хүний зорчих хэсэг дээр 1299 гэрлийн болон тролбуйсны шон байрлаж байна. Нийслэлд гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцдаг нутаг дэвсгэр дээрх явган хүний замын зорчих хэсгийн гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг хийнэ.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Усны гудамжинд явган зорчих хэсэг дээр байрлах 12 шонг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Энэ ажлыг Гэрэлтүүлэг чимэглэл ХХК гүйцэтгэх бөгөөд Захирал А.Цогтсайхан хэлэхдээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу манай компанийн хариуцдаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрээс нийт 55 гэрлийн шонг шилжүүлнэ.
Өнөөдөр Усны гудамжны 12 шонг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дараа нь СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Болгарын гудамжинд 8 шонг шилжүүлэх ажлыг хийнэ. Цаашид бусад шонгуудыг үе шаттайгаар шилжүүлж зорчих хэсгийг чөлөөлнө. Шонг шилжүүлэхдээ өндөр хүчдэл, дулаан, ус зайлуулах шугамуудын шалгалтын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар нь заавал хийлгэх шаардлагатай байдаг.
Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор 2 хоног зарцуулна. Шилжүүлэх талбайгаа бэлтгэсний дараа замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар шонг шилжүүлнэ гэв.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаТод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.
Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.
Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.
Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.
-
Тод мэдээ2024/03/28
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
-
Тод мэдээ2022/09/27
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
-
Тод мэдээ2022/11/10
Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцуу...
-
Тод мэдээ2020/05/28
Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов
Сэтгэгдэл