Тод мэдээ
Вьетнам улсад аяллын шугамаар зорчиж буй иргэдийн анхааралд!

Сүүлийн үед Вьетнам улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
-Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих визгүй иргэдийн хувьд Вьетнам Улсаас гарч эх орондоо буцах эсхүл гуравдагч улсыг зорьж байгаа тохиолдолд Вьетнамын “Vietjet Air” авиакомпанийг сонгохгүй байхыг зөвлөж байна.
-Вьетнамын “Vietjet Air” компанийн нислэгээр Солонгос Улсын нутаг дэвсгэрээр дамжин нисэх тохиолдолд Солонгос Улсын виз заавал авсан байх шаардлагатай болохыг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/11/08
Москва хот дахь жанжин Д.Сүхбаатарын хүндэтгэлийн самбарт цэцэг өргөв
-
Тод индэр2019/06/27
Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, ...
-
Өнөөдөр2022/04/14
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Өнөөдөр2023/07/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй