Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Г.Оргилбаатар: 19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Улаанбаатар хотод иргэд, зорчигчид олноор төвлөрсөн байршилд ажиллаж байгаа нийтийн бие засах газрууд, мөн ажиллах цагийн хуваарийнх нь талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хэд байна вэ?

-Улаанбаатарт иргэд олноор төвлөрсөн 19 байршилд нийтийн бие засах газар цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Үүнээс хоёр байршил дахь нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, хяналтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшил хариуцдаг.

-Ямар цагийн хуваариар ажиллаж байна вэ?

-Цагийн хуваарийн хувьд Сүхбаатарын талбай, МУБИС, Баруун дөрвөн зам зэрэг төвийн долоон байршил дахь нийтийн бие засах газрууд өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд, захын дүүргүүдэд байдаг нь 09:00-18:00 цагийн хооронд ажилладаг. Сүхбаатарын талбайн нийтийн бие засах газруудыг орой 22:00 цаг хүртэл, жагсаал цуглаан болж буй үед 24 цагаар ээлжлэн ажиллуулж байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээсэн үүргийнхээ дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг хийж, хяналт тавьж ажилладаг.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

ДОНАЛЬД ТРАМП: Газрын тос, Ормузын хоолой, хуурай замын ажиллагаа...

Огноо:

,

Өчигдөр, өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдлүүд Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг улам хурцатгах магадлалтай шийдвэрүүдийн дохио болж байна. Түүний мэдэгдлүүдийн гол чиглэл нь Ираны нефть, Ормузын хоолой, цэргийн ажиллагааны өргөжилт дээр төвлөрч байна.

Ираны нефтийг хяналтдаа авах боломжийн талаар мэдэгдэв

Трамп ярилцлагын үеэр АНУ Ираны нефтийн экспортын гол төв болох Харг арал-ыг хяналтдаа авах боломжтой гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "миний хамгийн дуртай хувилбар бол Ираны нефтийг авах" гэж хэлсэн талаар мэдээлжээ.

Харг арал нь Ираны нефтийн экспортын гол төв бөгөөд тус байгууламжийг хяналтдаа авах нь:

  • Ираны эдийн засагт шууд цохилт
  • Дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нөлөө
  • Персийн буланд хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлийг дагуулна гэж шинжээчид үзэж байна.

Газрын ажиллагааны хувилбар хэлэлцэж байна

АНУ-ын Батлан хамгаалах яам Иранд хэдэн долоо хоног үргэлжлэх газрын ажиллагаа явуулах хувилбарыг судалж байгаа талаар мэдээлжээ. Тус төлөвлөгөөнд:

  • Стратегийн объектуудыг эзлэх
  • Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах
  • Ираны нефтийн байгууламжуудыг хяналтдаа авах зэрэг хувилбарууд багтсан байна. Мөн АНУ бүс нутагт нэмэлт цэрэг байрлуулах асуудлыг хэлэлцэж байгаа талаар мэдээлэл гарсан бөгөөд энэ нь мөргөлдөөн өргөжих магадлалыг нэмэгдүүлж байна.

Ормузын хоолойн асуудал гол төв болов

Трамп өмнө нь Иранд Ормузын хоолойг нээх шаардлага тавьж, шаардлага биелэхгүй бол Ираны эрчим хүчний байгууламжуудыг цохилтод өртүүлнэ гэж анхааруулсан байна.

Ормузын хоолойгоор:

  • Дэлхийн нефтийн 20 орчим хувь
  • Шингэрүүлсэн хий
  • Эрчим хүчний томоохон урсгал дамждаг тул энэ бүсэд үүссэн аливаа хурцадмал байдал дэлхийн зах зээлд шууд нөлөөлдөг.

Нефтийн зах зээлд аль хэдийн нөлөөлж эхлэв

Персийн буланд нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор:

  • Brent нефтийн үнэ 4 гаруй хувиар өсөв
  • Азийн хөрөнгийн зах зээлүүд унав
  • Дэлхийн инфляц өсөх эрсдэл нэмэгдэв гэж Reuters мэдээлжээ.

Трампын стратегийн утга

Трампын сүүлийн мэдэгдлүүдийг шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна:

  1. Ираны эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх
  2. Ормузын хоолойн хяналтыг авах
  3. Цэргийн ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй үлдээх
  4. Хэлэлцээрт шахалт үзүүлэх

Энэ нь АНУ-ын бодлого цэрэг-эдийн засгийн хосолсон дарамт руу шилжиж байгааг харуулж байна.

РЕДАКЦЫН ДҮГНЭЛТ:

Трампын сүүлийн мэдэгдлүүд нь:

  • Ойрхи Дорнодын мөргөлдөөн өргөжих
  • Нефтийн үнэ өсөх
  • Дэлхийн инфляц нэмэгдэх
  • Эрчим хүчний зах зээл савлах эрсдэлийг нэмэгдүүлж байна. ОХУ бензиний экспортоо хязгаарласан шийдвэртэй давхцаж буй энэ нөхцөл байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд давхар дарамт үүсгэж эхэллээ.

Энэ нь цаашдаа:

  • Шатахууны үнэ өсөх
  • Эдийн засгийн савлагаа нэмэгдэх
  • Геополитикийн эрсдэл нэмэгдэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Л.Өлзийжаргал: Шүүгч бидний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэл ширээний ном, чухал эх сурвалж болдог

Огноо:

,

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүхийн практикт өдөр тутам хэрэглэдэг соёл хэдийнэ тогтсон тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн Лхагвасүрэнгийн Өлзийжаргал ярилцлагынхаа үеэр дурсаж байлаа.
- Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 35 дахь жилдээ эрхлэн хэвлүүлж байна. Шүүгчид үүнийг хэрхэн хэрэглэж хэвшсэн талаар, жишээ нь таны ажил, үүрэгт ямархуу ач холбогдолтой гэж боддог вэ?
- Өндөр ач холбогдолтой гэж үздэг. Учир нь энэ эмхэтгэл бол шүүгч бидний хувьд өдөр тутмын хэрэглээ, ширээний ном гэж хэлж болохуйц чухал эх сурвалжуудын нэг юм. “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д заасан байдаг. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн хууль тогтоомж, олон улсын гэрээг хэрэглэдэг. Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл”-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа тухайн хууль хүчин төгөлдөр болдог.
- Тэгвэл танай шүүгчид бүгд захиалдаг гэсэн үг үү?
- Тийм ээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 506 шүүгч ажиллаж байна. Бид бүгдээрээ “Төрийн мэдээлэл”-ийг хэрэглэж байгаа. Анх эл эмхэтгэл цаасан хэлбэрээр хэвлэгдэхэд, тэнд нийтэлсэн бүх шийдвэрийг зүйл, заалт бүрээр нь хайчилж аваад хууль тус бүр дээр орсон өөрчлөлтүүдийг нааж хэрэглэх зэргээр ихээхэн ач холбогдол өгч ирсэн. Тэр цаг хугацаа аль хэдийнэ ард үлджээ. Одоо харин техник, технологийн дэвшлийг дагаад “Төрийн мэдээлэл” эмхэтгэл цахимаар гарах болсон нь зөвхөн шүүгч, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, иргэд, олон нийт хүссэн цагтаа мэдээ, мэдээллийг чөлөөтэй авах, нээлттэй, түргэн шуурхай боломж, нөхцлийг бүрдүүлжээ.  
- Шүүхээс бас мэдээлэл нийтлүүлэх хуультай. Энэ хуулийн хэрэгжилт хэр байдаг вэ?
- Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж заасныг үндэслэн зохих шийдвэрүүд нийтлэгдсээр ирсэн. Хэрэгжилт хангалттай хэмжээнд байгаа гэж хэлж болно.
- Та шүүгч хүний хувьд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг шүүх хуралдаандаа, ялангуяа шийдвэр гаргах үедээ хэрэглэж байсан тохиолдлоосоо дурсах боломжтой юу?
- Зөндөө дурсамжууд бий. Жишээ нь нэг удаа “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдээд, яг л хүчин төгөлдөр болсных нь маргааш тухайн хуулийн практикт хэрэглэж байлаа. Энэ мэт сонин, содон, гэгээн, бас албан ёсны эмхэтгэлийг эрхлэн гаргадаг Улсын Их Хурлын Тамгын газрынхандаа, нийт уншигчдад Монгол Улсад төрийн албан ёсны баримт бичиг цаасан дээр хэвлэгдэж эхэлсний 100 жил, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 35 жилийн ойн мэндийг хүргэе ээ.
- Цаг, зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр

Огноо:

,

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үе үеийн эх орончид, ахмад дайчид, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Мөн тэдний найдвартай ар тал болдог гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.

Зэвсэгт хүчний нэгэн зууны хөгжил, шинэчлэл нь дайчин уламжлалаа дээдэлсэн үе үеийн алба хаагчдын хичээл зүтгэл, ур чадвар, төрийн батлан хамгаалах тогтвортой бодлого, цэрэг, ард түмний бат бөх итгэлцэлд тулгуурлаж ирснийг онцлов.

Орчин цагийн Зэвсэгт хүчин дайны жилүүдэд эх орноо хамгаалан тэмцэж, энх цагийн бүтээн байгуулалтад манлайлан, гамшиг, ослын голомтод хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, ирээдүй хойчдоо эх оронч үзэл, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эх ундарга, аюулгүй байдлын баталгаа нь болж ирснийг төр, засаг, ард түмэн ямагт талархан дурсах учиртайг хэллээ.

Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлаа байнга ханган, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, ахиц, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол цэрэг эрс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт оролцон “Дэлхийн цэрэг” болсныг онцлон тэмдэглэлээ.

23 мянга гаруй цэнхэр дуулгатан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг  гүйцэтгэж, хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр Улс дахь Цэргийн хүчний командлагчаар томилогдон ажилласан нь үүний нэг тод илрэл гэдгийг хэллээ.

Төрийн цэргийн байгууллагууд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшил, монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байгааг тэмдэглэв.

Нийт бие бүрэлдэхүүн цаашид төрийн болон цэргийн албаны үнэлэмж, нэр хүндийг өндөрт өргөн, мэдлэг, боловсрол, ур чадвараараа манлайлан, аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлаа дээшлүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

Баярын хуралд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогчдын төлөөлөл оролцлоо.

No description available.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/03/31

АНУ, Ираны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хурц ма...

Дэлхий нийтээр..2026/03/31

Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 116 ам.долларт хүрч, дэлхи...

Дэлхий нийтээр..2026/03/31

АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Ойрхи Дорнодод хэрхэх вэ

Дэлхий нийтээр..2026/03/31

Дэлхийн томоохон авиа компаниуд тийзийн үнээ нэмэгдүүлж эхэллээ

Чөлөөт бүс2026/03/30

“No Kings” жагсаал АНУ даяар өрнөв

Үйл явдал2026/03/30

Далайд гарцгүй орнуудын сайд нар хамтарсан тунхаглал баталлаа

Чөлөөт бүс2026/03/30

Ормузын хоолой өмнө нь хаагдаж байсан уу

Хэн юу хэлэв...2026/03/30

ДОНАЛЬД ТРАМП: Газрын тос, Ормузын хоолой, хуурай замын ажиллагаа......

Дэлхий нийтээр..2026/03/30

Ойрхи Дорнодод амралтын өдрүүдэд довтолгоо тэлж, гарз хохирол нэмэгд...

Үйл явдал2026/03/30

Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог...

Үйл явдал2026/03/30

ОХУ: Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Үйл явдал2026/03/30

МАН: Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг ...

Дэлхий нийтээр..2026/03/27

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дэлхий нийтээр..2026/03/27

А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

Дэлхий нийтээр..2026/03/27

Цахилгааны тарифт тооцох хөнгөлөлт ирэх сарын 01-ний өдрөөс зогсоно

Дэлхий нийтээр..2026/03/27

Дүүжин замын тээврийн төслийн 2 буудлын барилгын ажил дуусаж, дотоод...

Дэлхий нийтээр..2026/03/27

Авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шалгалт хийж, 1200 г...

Дэлхий нийтээр..2026/03/27

Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглу...

Дэлхий нийтээр..2026/03/27

Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслий...

Үйл явдал2026/03/27

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр...

Үйл явдал2026/03/27

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Дэлхий нийтээр..2026/03/26

ЗГ: Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг ...

Дэлхий нийтээр..2026/03/26

ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн т...

Дэлхий нийтээр..2026/03/26

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж,...

Дэлхий нийтээр..2026/03/26

Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо

Үйл явдал2026/03/26

Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна

Дэлхий нийтээр..2026/03/26

Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ

Дэлхий нийтээр..2026/03/26

Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг стратегийн...

Дэлхий нийтээр..2026/03/26

Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна

Дэлхий нийтээр..2026/03/26

Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ...

Санал болгох