Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Огноо:

,

Сэтгүүлч:

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 1. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 08. Бархасвадь гараг. Шувуун хоошуут одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Өвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцохыг анхааруулж байна

Огноо:

,

  1. Зам тээврийн осол, гэмт хэргийн нөхцөл байдал

Цагдаагийн байгууллагад 2026 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 97,504 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 17,322 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25,208, жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18,971 зөрчил тус тус бүртгэгджээ.

Эдгээр тоон үзүүлэлт нь замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлага, сахилга бат, дүрэм мөрдөлтийг сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, гар утас хэрэглэх зэрэг буруу үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэлд оруулж байдаг.

  1. Осол гарах эрсдэл нэмэгдэх тул болгоомжтой байхыг анхааруулж байна

Намар, өвлийн улиралд цас, мөс, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргуу хөлдөх зэрэг нөхцөлөөс шалтгаалан тээврийн хэрэгслийн тоормослох зай уртасч, жолоочийн замын нөхцөл байдлыг үнэлэх, ослоос зайлсхийх боломж багасдаг.

Иймд жолооч нар цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгож, урд яваа тээврийн хэрэгслээс аюулгүй зай барих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлэх шаардлагатай.

  1. Орон нутгийн замд юуг анхаарах вэ

?

Хот хоорондын болон орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх орчин, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар тооцох хэрэгтэй.

  • Хурд хэтрүүлэхгүй байх: Замын гадаргуу цас, мөстэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед зөвшөөрөгдсөн дээд хурд нь заавал аюулгүй хурд гэсэн үг биш. Нөхцөлд тохируулан хурдаа бууруулна.
  • Гүйцэж түрүүлэхдээ болгоомжлох: Эсрэг урсгалын хөдөлгөөн, замын өгсүүр, уруу, огцом эргэлт, цасанд дарагдсан хэсэгт үзэгдэх орчин хангалтгүй бол гүйцэж түрүүлэхгүй.
  • Ядарсан, нойрмог үедээ жолоо барихгүй байх: Хол замд гарахын өмнө хангалттай амарч, тогтмол завсарлага авна.
  • Тээврийн хэрэгслээ бэлтгэх: Өвлийн дугуй, тоормос, гэрэл, шил арчигч, халаалт болон шил цан арилгах системийн ажиллагааг шалгана. Шаардлагатай тохиолдолд ослын гурвалжин, анхны тусламжийн хэрэгсэл болон өвлийн нөхцөлд хэрэглэх бэлтгэлтэй байна.
  • Холбоо, шатахууны нөөцөө тооцох: Урт замд гарахын өмнө маршрут, цаг агаарын мэдээ, замын нөхцөлөө шалгаа

Орон нутгийн замд осол гарвал зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд бус, эсрэг урсгалын хөдөлгөөнд оролцогчдод ч аюул учруулах эрсдэлтэй. Иймд аюулгүй зай барьж, замын нөхцөлд тохируулан хөдөлгөөнд оролцох нь чухал.

  1. Нийслэлд зам тээврийн осол гарвал түгжрэл хэрхэн үүсдэг вэ?

Улаанбаатар хотын хөдөлгөөн ихтэй замд зам тээврийн осол гарахад зөвхөн осолд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатах бус, тухайн замын нэвтрүүлэх чадвар буурч, ойр орчмын уулзвар, гудамж, замд дараалсан түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг.

Тухайлбал, ослын улмаас нэг буюу хэд хэдэн эгнээ хаагдвал бусад тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө удаашруулах, эгнээ солих, саадыг тойрон гарах шаардлагатай болдог. Үүний улмаас арын урсгалд тээврийн хэрэгслийн дараалал үүсэж, уулзварын нэвтрүүлэх чадвар буурч, түгжрэл ойр орчмын зам руу дамжин тархах боломжтой.

Мөн ослын дараах тусламж үйлчилгээ, нөхцөл байдлыг шалгах, шаардлагатай ажиллагаа явуулах, тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөхөд хугацаа шаардагдана. Өвлийн улиралд халтиргаа гулгаа, үзэгдэх орчны хязгаарлалт нь ослын эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг хэвийн болгоход хүндрэл учруулж болзошгүй.

Жолооч та ослын газрыг сонирхон удаашрах, гар утсаар зураг, бичлэг хийх, шаардлагагүйгээр эгнээ солих зэргээр хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарна уу. Замын хөдөлгөөнд анхааралтай оролцож, зохицуулагч болон цагдаагийн алба хаагчийн зааврыг дагаж мөрдөх нь түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байхад чухал нөлөөтэй.

  1. Жолоочийн буруу үйлдэл — ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Замын хөдөлгөөнд оролцохдоо дараах үйлдлүүдийг гаргахгүй байхыг анхааруулж байна.

Гар утас оролдох: Жолоо барих үедээ мессеж бичих, дуудлага хийх, дэлгэц харах нь жолоочийн анхаарлыг замаас сарниулж, аюулыг анзаарах болон хариу үйлдэл үзүүлэх хугацааг нэмэгдүүлдэг. Яаралтай дуудлага хийх шаардлагатай бол тээврийн хэрэгслээ аюулгүй газар зогсооно.

Хурд хэтрүүлэх: Хэдхэн минут хэмнэхийн тулд хурдаа нэмэгдүүлэх нь осол гарсан тохиолдолд зогсох, мөргөлдөөнөөс зайлсхийх боломжийг бууруулдаг. Хурд нь замын нөхцөлд тохирсон байх ёстой.

Согтуугаар болон жолоодох эрхгүй үедээ жолоо барих: Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан, ноцтой эрсдэлтэй үйлдэл юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй, жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх шаардлагатай.

Гэнэт эгнээ солих, шахаж орох: Бусад жолоочид хариу үйлдэл үзүүлэх хугацаа үлдээхгүйгээр эгнээ солих, чиг заагч хэрэглэхгүй байх нь мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх: Явган хүний гарц, сургууль, цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа бууруулж, орчны нөхцөлийг сайтар ажиглан, дүрмийн дагуу зам тавьж өгнө.

Ослын газрыг орхих, ослыг сонирхон хөдөлгөөн саатуулах: Ослын дараа үүргээ биелүүлэхгүй орхих нь хариуцлагын асуудал үүсгэхээс гадна бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин ослыг сонирхон удаашрах, зураг авахын тулд хөдөлгөөнд саад учруулах нь түгжрэлийг улам нэмэгдүүлдэг.

  1. Цаашид жолооч юунд анхаарах вэ?

Жолооч бүр замд гарахын өмнө болон хөдөлгөөнд оролцох үедээ дараах зарчмыг хэвшүүлэх шаардлагатай.

  1. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах. Дугуй, тоормос, гэрэл, шил арчигч, халаалт болон цан арилгах системийг нягтална.
  2. Хурд, хоорондын зайг тохируулах. Цас, мөстэй замд огцом үйлдэл хийхгүй, урд яваа тээврийн хэрэгслээс хангалттай зай барина.
  3. Анхаарлаа бүрэн төвлөрүүлэх. Гар утас болон жолоодлогод саад болох бусад зүйлд анхаарал сарниулахгүй.
  4. Хамгаалах бүсээ зүүх. Өөрөө болон бүх зорчигч хамгаалах бүс хэрэглэж, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэнэ.
  5. Ядарсан, нойрмог, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх.
  6. Бусад хөдөлгөөнд оролцогчдоо хүндэтгэх. Явган зорчигч, хүүхэд, ахмад настан болон бусад жолоочийн аюулгүй байдлыг харгалзан хөдөлгөөнд оролцоно.
  7. Осол, саатал үүссэн үед тайван, зөв үйлдэл хийх. Шаардлагатай тусламж дуудаж, бусдын аюулгүй байдлыг ханган, цагдаагийн алба хаагчийн зааврыг дагана.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн цагдаагийн байгууллагын хяналтаар бус, хөдөлгөөнд оролцогч бүрийн ухамсар, сахилга бат, хариуцлагаар хангагдана.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Огноо:

,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны 02 албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдорж "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага тавьж, хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Аравдугаар сараас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 11 иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлж, эзэмшил талбайн хогоо цэвэрлэсэн. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй, хог хаягдал үүсгэсэн долоон аж ахуйн нэгж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх “Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Арвин-Үжин” ХХК, “Нордик прекаст технологи” ХХК, “Ньюбродерс юнион” ХХК, “Баннер” ХХК, Голомт банк, “Их-Авхаа” ХХК, “Баярс констракшн” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна. Хур хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  /2026.11.12/ ажиллав.

 Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

            “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны эхний есөн сард 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.  

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн "BDO" аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв. 

Ерөнхий сайд  уурхайчидтай уулзах үеэрээ улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа.  Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. 

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал3 цаг 22 минут

Өвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцох...

Үйл явдал2026/11/16

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хури...

Үйл явдал2026/11/16

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дү...

Үйл явдал2026/11/16

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын...

Үйл явдал2026/11/16

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөг...

Үйл явдал2026/11/16

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гарын үсэг цуглуулж байна

Хэн юу хэлэв...2026/11/16

Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсэ...

Хэн юу хэлэв...2026/11/12

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Үйл явдал2026/11/12

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг...

Үйл явдал2026/11/12

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Үйл явдал2026/11/12

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Чөлөөт бүс2026/11/12

«Бостон Селтикс» хуучин тоглогч Жейлен Брауныхаа эсрэг хийсэн тогл...

Дэлхий нийтээр..2026/11/12

Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалг...

Үйл явдал2026/11/12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Үйл явдал2026/11/11

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээн...

Үйл явдал2026/11/11

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар ...

Үйл явдал2026/11/11

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэ...

Үйл явдал2026/11/11

Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуу...

Үйл явдал2026/11/11

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны ...

Үйл явдал2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Үйл явдал2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Хэн юу хэлэв...2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Үйл явдал2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Хэн юу хэлэв...2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Үйл явдал2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Хэн юу хэлэв...2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Үйл явдал2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Үйл явдал2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Дэлхий нийтээр..2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Санал болгох