Өнөөдөр
Автобензиний импорт үнийн дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 1.9 дахин өсөв

Нийт импорт 2022 оны эхний 8 сарын байдлаар 5,599.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,242.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 447.3 сая ам.доллар буюу 56.3 хувиар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.6 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 2022 оны эхний 8 сарын байдлаар 1,087.5 сая ам.долларын 1,172.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 25.0 мян.тн буюу 2.2 хувиар, үнийн дүнгээр 422.5 сая ам.доллар буюу 63.5 хувиар тус тус өссөн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 88.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.8 хувийг автобензин, 54.3 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.
Автобензины импорт: 2022 оны эхний 8 сарын байдлаар 368.3 сая ам.долларын 440.5 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 117.7 мян.тн буюу 36.5 хувиар, үнийн дүнгээр 171.2 сая ам.доллар буюу 1.9 дахин тус тус өссөн байна.
Дизель түлшний импорт: 2022 оны эхний 8 сарын байдлаар 590.3 сая ам.долларын 618.0 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 223.2 сая ам.доллар буюу 60.8 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 56.4 мян.тн буюу 8.4 хувиар буурсан байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Өнөөдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:
- 2 настай - 30304
- 3 настай - 31843
- 4 настай - 35698
- 5 настай - 37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу...
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 04-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 04, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.