Өнөөдөр
Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолойн асуудлаар ярилцлаа

“Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой” форумын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус форумын Ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал улам бүр чухал сэдэв болж буйг талууд онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад Монгол Улсын оролцоо чухал гэдэгтэй санал нэгдсэн юм. Жишээ нь, ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсаар дайруулан 1100 орчим км урт хийн хоолой татах нь хамгийн дөт зам бөгөөд Япон, Солонгос зэрэг хэрэглэгч орнуудад эрчим хүч нийлүүлж, үнийг бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Энэ асуудлаар уулзалтад оролцсон БНХАУ, БНСУ, ОХУ болон Японы эрдэмтэн судлаачид өөр, өөрийн байр суурийг илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцлаа.
Тус байгууллага нь Зүүн Хойд Азид байгалийн хий дамжуулах хоолойн сүлжээ байгуулахтай холбоотой стратеги, байгалийн хийг ашиглахад бий болох үр ашгийг судладаг бөгөөд форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай чухал мэдээллүүдийг бүрдүүлдэг тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийн хоолойг Монгол Улсаар дайруулах асуудалд нухацтай хандаж, нягт хамтран ажиллахыг форумын оролцогчдоос хүссэн юм.
Өнөөдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:
- 2 настай - 30304
- 3 настай - 31843
- 4 настай - 35698
- 5 настай - 37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу...
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 04-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 04, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
-
Өнөөдөр2020/11/12
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.11.1...
-
Тод мэдээ2021/02/20
Ерөнхий сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдыг хүлээн ...
-
Тод индэр2022/03/31
Л.Зэндмаа: Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна...
-
Өнөөдөр2024/02/22
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн