Дэлхий нийтээр..
СПОРТ ДАХЬ АВЛИГА: Дэлхий дахинаа өсөн нэмэгдэж буй асуудал
Спортын ертөнцөд авлигын дуулиан хаа сайгүй байна.
Спортын эргэн тойрон дахь авлигын хамгийн алдартай жишээ бол Орос, Катарын хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой дуулиан юм. Сануулахад, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Катар улсын иргэн Mohamed Bin Hammam нь 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө дэмжлэг авахын тулд Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны албан тушаалтнуудад 5 сая доллар өгч, энэ үйлдлийнх нь улмаас түүнийг бүх насаар нь FIFA-гийн гишүүнчлэлээс хассан юм. Энэхүү дуулиан нь FIFA-гийн ерөнхийлөгч Sepp Blatter, дэд ерөнхийлөгч Michel Platini нарыг огцроход хүргэсэн бөгөөд тэдний гэм буруугийн шүүх хурал 7 дугаар сарын 8-ны өдөр болох юм. Хэрэв тэд дээрх хууль бус үйлдлийг хийсэн нь нотлогдвол 5 хүртэлх жилийн хорих ял оноох юм.
Гэвч Швейцарийн прокурорууд сул дорой гэдгээ харуулан тэдэнд хорих ял бус 20 сарын тэнсэн харгалзах ял санал болгоод байна.
Швейцарийн давж заалдах шатны шүүхээс Катарын бизнесмэн, beIN Media Group-ийн ТУЗ-ийн дарга, Катарын спортын хөрөнгө оруулалтын байгууллагын ТУЗ-ийн дарга, Парис Saint-Germain спорт клубийн ерөнхийлөгч, Катарын теннисний холбооны ерөнхийлөгч, Азийн теннисний холбооны Баруун Азийн дэд ерөнхийлөгч Nasser Al-Khelaifi-д холбогдох авлигын хэргийг хэрэгсэхгүй болгов.
Al-Khelaifi-ийг Швейцарийн эрх бүхий байгууллагаас хахууль өгөх, бичиг баримт хуурамчаар үйлдэх болон залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Мөн түүний хэрэгтэй холбогдуулан FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Jerome Valcke-г хахууль авч 2026, 2030 оны Ойрх Дорнод, Хойд Африкийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэвтрүүлэх эрхийг Al-Khelaifi-ийн эзэмшдэг “beIN Sports”-д олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байжээ.
Учир нь “beIN Sports” нь тендерт оролцож шалгаралгүйгээр нэвтрүүлгийн эрхийг авсан байна. Мөн 100 сая долларын нууц гэрээ байгуулсны дараагаар Valke “FIFA beIN-гийн санал болгосноос илүү их мөнгө авч чадахгүй" гэсэн нь түүнийг мөн хэрэгт холбогдуулан шалгахад хүргэсэн.
Эцсийн дүндээ Valke-д 11 сарын хорих ял, мөн 20,000 швейцарь франк (ойролцоогоор 21,000 доллар)-ын торгууль ногдуулан, хорих ялыг тэнссэн байна. Энэ үйл явдал нь Швейцарьчууд спорт дахь авлигын хэргийг мөрдөн шалгахдаа чадварлаг хэдий ч ял оноохдоо тааруухан байгааг харуулж байна.
Мөн нэмж дурдахад Дэлхийн байт харвааны холбооноос эхлээд Дэлхийн волейболын холбоо, тэр дундаа FIFA, Олон улсын олимпын хороо зэрэг олон улсын спортын бараг бүх томоохон байгууллага Швейцарийн Лозанна хотод төвтэй байдаг.
ШВЕЙЦАРЬ УЛС- АВЛИГЫН ТӨВ
Swissinfo.ch сайт "Яагаад Швейцарь улсад спортын авлига голомтолж байна вэ" гэх нийтлэлдээ Швейцарийг "өөрийн байгууллага дахь авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх", "эрүүгийн хууль дахь авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах"-ыг уриалсан байна.
Ердөө хоёрхон хоногийн өмнө Швейцарийн томоохон банкны нэг болох Credit Suisse-ийн ажилтан мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаагүйг анхан шатны шүүхээс тогтоосон нь авлигатай тэмцэх тал дээр тус улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бараг ахиц дэвшил гараагүйг харуулж байна.
Шүүхээс Credit Suisse банканд 2 сая швейцарь франк буюу 2.1 сая ам.долларын торгууль ногдуулсан бөгөөд дээрх хэрэгт холбогдсон ажилтанд 20 сарын тэнсэн харгалзах ял болон торгууль ногдуулжээ. 33.13 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Credit Suisse-ийн хувьд 2 сая доллар нь дуслын төдий мөнгө боловч тэд тус улсын хоёр дахь том банкны хувьд давж заалдахаар төлөвлөж байна. Хэрэв Nasser Al-Khelaifi-ийн хэрэг шиг шийдэгдвэл Швейцарийн давж заалдах шатны шүүх авлигын хэргийг хүчингүй болгох хамгийн таатай газар болох нь батлагдах юм.
Олон улсын волейболын холбооны ерөнхийлөгч, 79 настай Ary Graça өдгөө Бразил улсад татварын луйвар, мөнгө угаах болон залилан мэхлэх хэргээр шалгагдаж байгаа бөгөөд "Graça нь Banco do Brasil болон Бразилын волейболын холбооны хооронд байгуулсан гэрээний төлбөрийг өөр сэжигтэй гэрээний төлбөр барагдуулахад ашигласан" тухай мөрдөгч нар мэдээлсэн байна.
Бразилын цагдаа нар эдгээр гэрээ нь нийтдээ 10 сая ам.долларын үнэтэй гэж мэдэгдсэн байдаг. Харин Graça энэхүү мэдэгдлийг няцаасан байна.
Мөн Лозанна хотод төвтэй Олон улсын боксын холбоо (IBA) 2024 онд Парис хотноо болох Олимпын наадамд оролцох эрх болон боксын тэмцээн зохион байгуулах эрхээ алдсан байна. Олон улсын Олимпын хорооны (IOC) Гүйцэтгэх зөвлөлийн энэхүү шийдвэр нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын тоглолтуудын шударга бус байдал болон санхүүгийн зөрчилтэй холбоотой юм.
ТОГЛОЛТЫН ТОХИРОО
Спортын онлайн бооцоог хуульчилснаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа спортын байгууллагууд дохиоллын программ хангамж ашиглан мөрийтэй тоглоомын зөрчлийг илрүүлэхээр ажиллаж байна. Канадын хөлбөмбөгийн лиг эдгээр төрлийн зөрчлийг хянахын тулд Genius Sports-той хамтран ажиллах болсноо мөн зарлалаа.
Genius Sports-ын хувьд тэд саяхан мөрдөн байцаалтын программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч Clue-тэй хамтран тоглолт дахь булхайг илрүүлэх илүү хүчирхэг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тусгай зөвшөөрөлтэй бооцооны салбарт бооцооны шударга байдлын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага болох Олон улсын бооцооны шударга байдлын нийгэмлэг (IBIA) нь спортын болон үйлчлүүлэгчдийн шударга байдлыг хамгаалах чиглэлээр уг салбар дахь авлигатай тэмцдэг. Хөлбөмбөг бооцооны зөрчлөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа ч теннис тийм ч хол хоцрохгүй байна.
Спортын бооцооны зах зээл 2021 онд 76.75 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, 2022 онд 83.65 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд Technavio-ийн саяхан хийсэн зах зээлийн судалгаагаар 2020 оноос 2025 он хүртэл 106.25 тэрбум доллароор өсөх төлөвтэй байна.
Бооцоонд тавьж байгаа мөнгөний хэмжээ ийм их байхад спортын эргэн тойронд хахууль, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг газар авч байгаад гайхах зүйлгүй.
2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нигерийн Залуучууд, спортын хөгжлийн сайд Sunday Dare "тус улсын сагсан бөмбөгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн эцэс төгсгөлгүй уналтын улмаас" энэ төрлөөр дахин олон улсын тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэв.
Dare нэмж хэлэхдээ "Нигерийг сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмээнд оролцуулахгүй болсон нь засгийн газарт энэ спортыг анхан шатнаас нь шинэчлэх, мөн уналтад орсон дотоодын лигүүдийг сэргээх боломж олгох явдал юм" гэжээ.
Мөн энэ оны 12 дугаар сард Нигерийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос, тус холбооны ерөнхийлөгч асан Tijjani Umar-ийг тэтгэлгийн 12 сая ам.долларын гэрээнээс 2.2 сая ам.долларыг завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Нигерт болсон эдгээр эмх замбараагүй байдлын хохирогчид нь Африкийн аварга Нигерийн эмэгтэй сагсан бөмбөгийн баг бөгөөд тэд 2022 онд болох эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Нигерийн эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тамирчид твиттер хуудастаа “Энэхүү хориг нь Нигерийг алдаршуулах болон бидний бүхий л ирээдүйн тэмцээн уралдаан, амжилт, зорилгыг үгүй хийж байна” хэмээн жиргэжээ.
Энэ спортын ирээдүй гэж үү? Хэлэх хэцүү ч спорт нэгдмэл байдлаа алдвал шүтэн бишрэгчдээ алдах нь ойлгомжтой. Үүний хамгийн тод жишээ бол Болгарын хөлбөмбөгт албан тушаалтнуудаар дамжуулан хахууль өгч тохироо хийх явдал түгээмэл болсон бөгөөд Болгарчууд уг спортыг Америкийн мэргэжлийн бөхтэй адилтгах болсон. Үүний үр дүнд 10,000 үзэгчтэй тоглолтууд 2,000 бүр 500 хүртэл буурч, дотоодын лигүүд үндсэндээ сүйрсэн байдаг.
ХАМГИЙН ӨРТӨМТГИЙ СПОРТ
НҮБ-ын 2021 оны Спорт дахь авлигын тайланд цалингийн тэгш бус байдлын улмаас эмэгтэйчүүдийн спорт авлигад өртөмтгий болж байгааг анхааруулжээ. Бага цалинтай тамирчид хахуульд өртөмтгий байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь ч ойлгомжтой юм. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын цалин хөлсний зөрүүг харгалзан АНУ, Канадын хөлбөмбөгийн холбооноос эмэгтэй хөлбөмбөгчдийн нөхөн олговрыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь шударга ёсыг хангахад чухал алхам болсон юм.
Коллежийн хөлбөмбөгийн хувьд, коллежийн тамирчдад ивээн тэтгэгчийн гэрээ болон бусад зар сурталчилгаанаас мөнгө олох боломж олгохоор "Нэр, дүр төрх, ижил төстэй байдал" бодлогыг нэвтрүүлсэн нь аль хэдийн тэнцвэргүй болоод байсан тоглоомын талбарыг илүү өөгшүүлэх нь дамжиггүй. Гэхдээ энэ бодлого нь эцсийн дүндээ шударга байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой байж болох юм.
Энэ бүхэн хаашаа хөтөлж байгааг тааварлаж болох ч эхний ээлжинд авлигын хэрэгт оногдуулж буй ялыг бодитойгоор хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Мөн спортын удирдах байгууллагууд спорт дахь авлигыг бууруулахын тулд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг сайтар хянаж байх шаардлагатай байна.
Эх сурвалж: https://boxscorenews.com
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Дэлхий нийтээр..2022/08/29
Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна
-
Үйл явдал2026/06/25
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
-
Дэлхий нийтээр..2024/08/28
Хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг сануулж байна
-
Дэлхий нийтээр..2023/09/18
“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
