Тод мэдээ
Ногоон нуурын гудамжны замыг хааж, хучилт хийнэ
Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор шинэчлэлийн ажил зургадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон.
Энэ хүрээнд зургаадугаар сарын 11-13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж хучилтын ажил хийж, гүйцэтгэсэн. Тэгвэл өнөө орой буюу зургаадугаар сарын 28-ны 22:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Эдгээр өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг хаана.
Тод мэдээ
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталлаа
Тод мэдээ
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхлэхэд 4 хоног үлдлээ
Тод мэдээ
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тодруулбал, нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг 30 хоног болгох талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд нар, сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан санал хэлсэн юм.
Гишүүдийн гаргасан саналаар Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр төсөлд тусгахаар тогтсон юм. Ийнхүү “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 13 нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод индэр2020/08/01
УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарлалаа
-
Тод мэдээ2024/01/11
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Тод мэдээ2024/11/21
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцси...
-
Тод мэдээ2024/04/16
Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид ...