Тод мэдээ
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Марс нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Марс нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Марс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрины “Марсын сорилт” номыг Монголын хүүхэд, залуус эх хэлээрээ унших боломж олгосонд төслийн багийнханд талархал илэрхийллээ. Хүүхэд, залуусыг багаас нь шинжлэх ухаанд дуртай, сонирхдог болгоход уг төсөл ач холбогдолтой гэдгийг дурдав.
Монголын говь Марс гарагтай төстэй учир туршилт, судалгааг явуулахад хамгийн тохиромжтой болохыг Марс нийгэмлэгийнхэн хэлсэн. Тэд 12-15 насны хүүхдүүдэд сансар судлалын тухай ойлголтыг шинжлэх ухааны хичээлээр дамжуулан олгодог байна.
Монголын говьд судалгааны бааз байгуулах ажлыг салбарын яамны зүгээс дэмжиж ажиллахад бэлэн. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарт томоохон хөрөнгө оруулалт болохыг дэд сайд Г.Ганбаяр онцлов. Тус нийгэмлэгийнхэнтэй багш, оюутан солилцоо, англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
“Mars V” төсөл нь Монголын говьд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт бүхий сансрын сургалт судалгаа, сансар судлалын Шинжлэх ухааны парк байгуулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн. Цаашид хүүхдүүдэд сансар судлал, шинжлэх ухааны мэдлэг олгох хөтөлбөрийг оруулах саналыг төслийн багийн зүгээс хэлж байлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2025/07/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуул...
-
Өнөөдөр2020/11/19
УИХ-ын чуулган өнөөдөр цахимаар чуулна
-
Тод мэдээ2022/12/21
“Утгын чимэг” наадам нэгдүгээр сарын 19-нд болно
-
Тод индэр2021/09/10
Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ